ISO14001-БАЙГАЛЬ ОРЧИН

Стандартын тухай

ISO 14001 гэж юу вэ?
ISO 14001 нь 1996 онд анх хэвлэгдсэн бөгөөд байгаль орчны удирдлагын системийн үйл ажиллагааны шаардлагуудад чиглэгдсэн бүтээл юм. Энэ нь байгууллагууд хянаж, үр дүнд нь нөлөөлөхийг эрмэлзэж буй байгаль орчны асуудлуудыг авч үздэг.
ISO 14001 нь ISO 14000 цувралын тулгын чулуу болсон стандарт юм. Энэхүү стандарт нь дэлхий даяар хамгийн сайн танигдсан стандарт төдийгүй гадны бүртгэлийн нэгжүүдээс сертификат авч болох ISO 14000-н ганц стандарт юм. Гэхдээ энэ утгаараа энэхүү стандарт байгаль орчны гүйцэтгэлийн тусгай шалгууруудыг бий болгодоггүй.
ISO 14001 стандартын шаардлагуудыг хангасан байгаль орчны удирдлагын тогтолцоо нь бүх төрлийн байгууллагуудад дараах боломжуудыг нээж өгдөг:
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ болон бүхий үйл ажиллагаануудынхаа байгаль орчны асуудал, нөлөөллийг тодорхойлж, хянах;
  • Байгаль орчны гүйцэтгэлээ тасралтгүй сайжруулах;
  • Байгаль орчны зорилго, зорилгоо тодорхойлох, зорилго зорилтдоо хүрэх системтэй арга барилыг бий болгох.
ISO 14001 стандарт нь ISO 14000 цувралын “Байгаль орчны стандартын шаардлагууд”-ыг тодорхойлсон хэсэг юм. ISO 14000 цуврал нь дараах стандартуудаас бүрдэнэ:
ISO 14001: Шаардлагууд: Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Сертификат авах гэж буй бол ямар шаардлагуудыг хангасан байх ёстойг зөөж өгдөг;
ISO 14004: Энэ нь байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн заавар бөгөөд байгаль орчны удирдлагын тогтолцоо бусад удирдлагын тогтолцоонуудын зарчим, зохицсон байдал зэргийг хангадаг. Энэхүү заавар нь байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хөгжүүлэх сонирхолтой бүх төрлийн байгууллагуудад байгууллагын том, жижгээс үл хамааран тохирно. Энэ нь сайн дурын, дотоод удирдлагын хэрэгсэл байх зориулалттай бөгөөд ямар нэг сертификат, бүртгэлд зориулагдаагүй;
ISO 19011: Байгаль орчны аудит хийх заавар. Гагц энэ стандарт дотор чанарын болон байгаль орчны аудитыг үр дүнтэй төлөвлөх, удирдах, үнэлэхэд зориулсан зарчмын дөрвөн шийдэл/дэмжих нөөц байгаа:
  1. удирдлагын тогтолцооны аудитын зарчмыг маш тодорхой тайлбарласан
  2. аудитйн хөтөлбөрийн удирдлагын заавар
  3. дотоод эсвэл гадаад аудитыг удирдах заавар
  4. аудиторуудын чадвар болон үнэлгээний зөвлөгөө.
Стандартын үндэс нь аудиттай холбоотой хүн бүрт үр дүнтэй ажиллахад нь туслах зарчмын цуврал юм. Энэ нь аудитын удирдлагын одоогийн процесст чиглэгддэг учил аль ч удирдлагын тогтолуоонд аудит хийхэд хэрэглэхэд тохиромжтой.
ISO 14000 = ISO 14001 + ISO 14001 + ISO 19011.
ISO 14001 нь байгууллагын байгаль орчны нөлөөллийг удирдах, хянах тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн болохыг баталгаажуулдаг Байгаль орчны удирдлагын тогтолцоо бөгөөд компаниудын ажлыг байгаль орчинд ээлтэй, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн байлгахад нь туслах зорилготой стандарт юм.
Энэ стандарт нь олон улсын ISO 9001, OHSAS 18001 стандартуудтай нягт уялдаатай хэрэгждэг бөгөөд эдгээр стандартуудын аль нэгт шинэчлэл, өөрчлөлт ороход гурвуулаа зэрэг шинэчлэгдэж, сайжруулагдаж байдаг онцлогтой.
ISO 14001 стандартыг ISO 9001, OHSAS 18001 стандартуудтай зэрэг нэвтрүүлэх боломжтой.
Стандартыг ямар байгууллага хэрэгжүүлж болох вэ?
  • Энэхүү стандарт нь дараах хүсэлтэй байгууллагуудад хэрэгжих боломжтой:
  • Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлж, хөгжүүлэх;
  • Байгууллагын одоогийн хэрэгжиж буй байгаль орчны бодлого нь олон улсын стандарттай тохирч байгаа гэдгийг баталгаажуулах;
  • Хууль, эрх зүйн зохицуулалтуудтай нийцсэн үйл ажиллагаатай байгууллага гэдгээ батлах;
  • Үйл ажиллагааныхаа тохирлыг үнэлж, тодорхойлох;
  • Байгууллагынхаа байгаль орчны удирдлагын тогтолцоог гурав дагч байгууллагаар үнэлүүлж, сертификат авах.

Үр дүн

Манай байгууллагатай хамтарч ажилласнаар тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа:
Холбогдох гарын авлага, дүрэм журам, заавар зааварчилгаануудтай болно;
  • Баримтжсан;
  • Тодорхой;
  • Цэгцтэй;
  • Хяналттай;
  • Үнэлэх;
  • Ажлын гүйцэтгэлийг сайжруулж авч явах боломжтой болохоос гадна ажилчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн байгаль орчинд ээлтэй ажиллах талаар мэдлэгтэй болж төлөвшинө.

Үр нөлөө

ISO 14001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэх нь байгууллагад дараах ач холбогдолтой:
  • Байгууллагын нэр хүнд өсч, төр захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд болон хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамж дээшилнэ;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөж, олон улсын төсөл, тендерүүдэд оролцох боломжтой болно,
  • Үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрс буурна.

Үйлчилгээ

Гэрээ байгуулсан байгууллагатай дараах хүрээнд хамтран ажиллана:
  • Зөрүүний шинжилгээ хийх,
  • Сургалт хийх /ISO14001:2004 стандарт, үйл явцын менежмент, дотоод аудит/,
  • Баримт бичгийн боловсруулалт хийх,
  • Дотоод аудит, Удирдлагын Дүн Шинжилгээ хийх,
  • Хэрэгжүүлэлт, сайжруулалтын байнгын зөвлөгөө өгөх.