ISO9001-ЧАНАР

Стандартын тухай

ISO 9001 гэж юу вэ?

ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. Энэ нь:

  • Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог;
  • Өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог;
  • Дэлхийн хаана ч, ямар ч процессоор хийгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирохоор боловсруулагдсан.

ISO 9001 стандарт нь ISO 9000 цувралын “Стандартын шаардлагууд”-ыг тодорхойлсон хэсэг юм. ISO 9000 цуврал нь дараах стандартуудаас бүрдэнэ:

ISO 9000: Ерөнхий зүйл болон Нэр томъёо, тодорхойлолт. Энэ нь удирдлагын тогтолцооны зарчмууд болон хэрэглэгдэх нэр томъёо, тодорхойлолтын талаар өгүүлдэг.

ISO 9001: Шаардлагууд: энэ нь хэрэв та чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Сертификат авах гэж буй бол ямар шаардлагуудыг хангасан байх ёстойг зөөж өгдөг.

ISO 9004: Стандартыг хэрэгжүүлэх явцад шаардлагатай сайжруулалтыг хийх заавар. Байгууллагын дээд удирдлагад зориулсан, Чанарын удирдлагын тогтолцоогоо зөвхөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлээд зогсохгүй байгууллагын бүх сонирхогч талуудын хүсэлт, шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулан хөгжүүлэхэд нь зориулан Чанарын удирдлагын 8 зарчимд тулгуурласан.

ISO 19011: Байгаль орчны аудит хийх заавар. Ганц энэ стандарт дотор чанарын болон байгаль орчны аудитыг үр дүнтэй төлөвлөх, удирдах, үнэлэхэд зориулсан зарчмын дөрвөн шийдэл/дэмжих нөөц байгаа:

  1. удирдлагын тогтолцооны аудитын зарчмыг маш тодорхой тайлбарласан
  2. аудитын хөтөлбөрийн удирдлагын заавар
  3. дотоод эсвэл гадаад аудитыг удирдах заавар
  4. аудиторуудын чадвар болон үнэлгээний зөвлөгөө.

Стандартын үндэс нь аудиттай холбоотой хүн бүрт үр дүнтэй ажиллахад нь туслах зарчмын цуврал юм. Энэ нь аудитын удирдлагын одоогийн процесст чиглэгддэг учир аль ч удирдлагын тогтолцоонд аудит хийхэд хэрэглэхэд тохиромжтой.

ISO 9000 = ISO 9000 + ISO 9001 + ISO 9004+ISO 19011.

ISO 9001 нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх ажлын чанарыг удирдах, хянах тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн болохыг баталгаажуулдаг Чанарын удирдлагын тогтолцоо бөгөөд компаниудын ажлыг хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн байлгахад нь туслах зорилготой, дэлхийн 178 орны 1 064 000 байгууллагад хэрэгжсэн, дэлхийн хамгийн түгээмэл чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм.

Энэ стандарт нь олон улсын ISO 14001, OHSAS 18001 стандартуудтай нягт уялдаатай хэрэгждэг бөгөөд эдгээр стандартуудын аль нэгт шинэчлэл, өөрчлөлт ороход гурвуулаа зэрэг шинэчлэгдэж, сайжруулагдаж байдаг онцлогтой.

ISO 9001 стандартыг ISO 14001, OHSAS 18001 стандартуудтай зэрэг нэвтрүүлэх боломжтой.

Стандартыг ямар байгууллага хэрэгжүүлж болох вэ?

Дараах хүсэлтэй байгууллагууд энэхүү стандартыг нэвтрүүлэх боломжтой:

  • Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгээ харуулах;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангасан, тасралтгүй сайжруулж явах боломжтой, үр дүнтэй удирдлагын тогтолцоо бүрдүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх.

Үр дүн

Стандарт нэвтрүүлснээр бий болох бодит үр дүн

Манай байгууллагатай хамтарч ажилласнаар тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа:

  • Холбогдох гарын авлага, дүрэм журам, заавар зааварчилгаануудтай болно;
  • Баримтжсан;
  • Тодорхой;
  • Цэгцтэй;
  • Хяналттай;
  • Үнэлэх;
  • Ажлын гүйцэтгэлийг сайжруулж авч явах боломжтой болно.

 

Үр нөлөө

ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэх нь байгууллагад дараах ач холбогдолтой:

  • Байгууллагын нэр хүнд өсч, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамж дээшилнэ;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөж, олон улсын төсөл, тендерүүдэд оролцох боломжтой болно,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын алдаа, дутагдал (үл тохирол) эрс буурна,
  • Чанарын алдаа, дутагдал (үл тохирол)-ыг эрс бууруулснаар байгууллагын зардал жил бүр буурна.

 

Үйлчилгээ

Гэрээ байгуулсан байгууллагатай дараах хүрээнд хамтран ажиллана:

  • GAP шинжилгээ хийх,
  • Сургалт хийх /ISO9001:2008 стандарт, үйл явцын менежмент, дотоод аудит/,
  • Баримт бичгийн боловсруулалт хийх,
  • Дотоод аудит, Удирдлагын Дүн Шинжилгээ хийх,
  • Хэрэгжүүлэлт, сайжруулалтын байнгын зөвлөгөө өгөх.