OHSAS18001-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Стандартын тухай

OHSAS 18001 гэж юу вэ?
OHSAS 18000 Standart нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандарт юм /OHSAS гэдэг товчлол нь “Occupational Health and Safety Assessment Series” буюу  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэлгээний цуврал” гэсэн үг/.
Энэ стандарт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны шаардлагуудыг тодорхойлох OHSAS 18001:2007, түүнийг хэрэгжүүлэх заавар OHSAS 18002:2008 гэсэн 2 цувралаас бүрдэнэ.

OHSAS 18000 = OHSAS 18001 + OHSAS 18002
OHSAS 18001 нь Аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Үнэлгээний Цуврал бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийг хянахад туслах зорилготой, олон улсын түвшинд хэрэгждэг стандартын шаардлагууд юм.
Энэ стандарт нь олон улсын ISO 9001, ISO 14001 стандартуудтай нягт уялдаатай хэрэгждэг бөгөөд эдгээр стандартуудын аль нэгт шинэчлэл, өөрчлөлт ороход гурвуулаа зэрэг шинэчлэгдэж, сайжруулагдаж байдаг онцлогтой.
OHSAS 18001 стандартыг ISO 9001, ISO 14001 стандартуудтай зэрэг нэвтрүүлэх боломжтой.
 
Стандартыг хэн боловсруулсан бэ?
Дэлхийн нэр хүндтэй, томоохон стандартчилал, баталгаажуулалтын болон зөвлөх байгууллагуудын хамтын ажиллагаа, хүчин чармайлтын үр дүнд боловсруулсан гаргасан энэхүү стандарт нь дэлхий нийтийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өмнө хэрэгжиж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага, заавар, зааварчилгаануудад үндэслэн олон улсад мөрдөх СТАНДАРТ болон гарч ирсэн юм. Стандартыг боловсруулахад дараах байгууллагууд оролцсон байна:
  • National Standards Authority of Ireland
  • Standards Australia
  • South African Bureau of Standard
  • British Standards Institution
  • Bureau Veritas Quality International
  • Det Norske Veritas
  • Lloyds Register Quality Assurance
  • National Quality Assurance
  • SFS Certification
  • SGS Yarsley International Certification Services
  • Asociaci?spa? de Normalizaci? Certificaci?r
  • International Safety Management Organisation Ltd
  • Standards and Industry Research Institute of Malaysia
  • International Certification Services
Стандартыг ямар байгууллага хэрэгжүүлж болох вэ?
Дараах хүсэлтэй байгууллагууд энэхүү стандартыг нэвтрүүлэх боломжтой:
  • Ажиллагсад болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсч болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлд өртөж болох сонирхогч талуудын ажлын байрны эрсдлийг бууруулах буюу ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх;
  • Үйл ажиллагаагаа ХАБЭА-н бодлогын дагуу зөв хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлэх, хянах, сайжруулах;
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулан хөгжүүлэх;
  • ХАБЭА-н эрсдлийг тодорхойлох, үнэлэх, хянах;
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоогоо хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж, олон улсын Сертификат авах.

Үр дүн

Манай байгууллагатай хамтарч ажилласнаар тухайн байгууллагын ХАБЭА-н ажилд дараах бодит үр дүн бий болно :
  • Холбогдох гарын авлага, дүрэм журам, заавар зааварчилгаанууд гарна;
  • Үйл ажиллагааны үе шатууд тодорхой болно;
  • ХАБЭА-н ажлын зохион байгуулалт цэгцтэй болно;
  • ХАБЭА-н ажлын гүйцэтгэлийг хянах цогц систем бий болно;
  • ХАБЭА-н ажлыг үнэлэх боломжтой болно;
  • ХАБЭА-н ажлын гүйцэтгэлийг сайжруулж авч явах боломжтой болно;
  • Aжилчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн аюулгүй  ажиллах талаар мэдлэг, чадвартай болж төлөвшинө.

 

Үр нөлөө

OHSAS 18001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэх нь байгууллагад дараах ач холбогдолтой:
  • Байгууллагын нэр хүнд өснө,
  • Олон улсын төсөл, тендерүүдэд өрсөлдөх давуу талтай болно,
  • Эрүүл, аюулгүй ажлын байр бий болж ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, тогтвор суурьшил сайжирна,
  • ХАБЭА-н эрсдлийг бууруулж, хянах тогтолцоотой болсноор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордоготой холбоотойгоор гардаг байгууллагын зардал жил бүр буурна.

 

Үйлчилгээ

Гэрээ байгуулсан байгууллагатай дараах хүрээнд хамтран ажиллана:
  • GAP шинжилгээ хийх,
  • Эхний дүн шинжилгээ хийх,
  • Сургалт хийх /OHSAS18001:2007 стандарт, үйл явцын менежмент, дотоод аудит/,
  • Баримт бичгийн боловсруулалт хийх,
  • Дотоод аудит, Удирдлагын Дүн Шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийх,
  • Хэрэгжүүлэлт, сайжруулалтын байнгын зөвлөгөө өгөх.