СУРГАЛТ

Манай байгууллага нь Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, ХАБЭА-н гурван талт үндэсний хороо, Хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээний төвөөс олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр дотооддоо итгэмжлэгдсэн, хууль ёсны дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Бид Монгол Улсын болон Олон Улсын ХАБЭА-н сургалтуудыг 2010 оноос зохион байгуулж байгаа ба одоогоор Монгол, Их Британи, АНУ, Австралийн болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-н хөтөлбөрүүдийг Монголын агуулгаар баяжуулан боловсруулж, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалтын төгсөгчид

Байгууллагын ХАБЭА-н сургалтанд хамрагдсан хүн

Сургалт авсан байгуулагын тоо

Салбарын тоо

Барилга, тээвэр, уул уурхай голлох салбар

1. Монгол байгууллагууд ба мэргэжилтнүүдэд зориулсан ХАБЭА-н танхимын болон ажлын байран дээрх сургалтууд (Хөдөлмөрийн Сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан ХАБЭА-н сургалтын жишиг хөтөлбөрийн дагуу);

2.Гадаад ажил олгогчтой буюу гадаадын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудад зориулсан Англи хэл дээр заагдах ажлын байран дээрх сургалтууд (Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагын талаарх агуулгыг танилцуулна, Хөдөлмөрийн Сайдын 2016 оны А/33 тоот тушаалаар батлагдсан ХАБЭА-н сургалтын жишиг хөтөлбөрт үндэслэн тухайн байгууллагын хэрэгцээнд үндэслэсэн хөтөлбөр боловсруулж санал болгоно);

3. АНУ-д төвтэй олон улсын ХАБЭА-н сургалтын байгууллага болох OSHAcademy-тай хамтарсан, Монгол Улсын хууль тогтоомжийн болон олон улсын ХАБЭА-н менежментийн арга техникийг заадаг 132-цагийн сургалтын хөтөлбөр (ХАБЭА-н ажилтан, менежер, зөвлөлийн дарга ба гишүүн, сургагч багш, болон байгууллагын ахлах удирдах ажилтнуудад зориулсан 6 төрлийн хөтөлбөрийн цогц, OSHAcademy-тай хамтарсан гэрчилгээтэй);

4. Оюу Толгой компанийн санхүүжилтээр Монгол агуулгаар болосвруулсан, Австралийн Сертификат 3 түвшний мэдлэг олгох сургалт (ОШМИ-н хөтөлбөр агуулгатай, ОШМИ-н сертификаттай);

5. Канадад төвтэй Мэргэжлийн Сургалт ба Гэрчилгээжүүлэлтийн Байгууллага (PECB)-н ISO стандартуудын Ахлах хэрэгжүүлэгчийн болон Ахлах аудиторын сургалтууд (PECB хөтөлбөр, агуулгаар, PECB-н олон улсын гэрчилгээтэй);

6. ОШМИ-н ISO стандартуудын Танилцуулах, Дотоод аудиторын, Хэрэгжүүлэгчийн, Аудиторын сургалтууд (ОШМИ-н хөтөлбөр, агуулгатай, ОШМИ-н гэрчилгээтэй);

7. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-с жижиг дунд бизнесийн эзэд, удирдлагуудад зориулан гаргасан Эрсдлийн удирдлагын сургалт (ILO-н хөтөлбөр, агуулгатай, ОШМИ-н гэрчилгээтэй);

8. Их Британийн профессор Тревор Прайсын Байгаль орчны удирдлагын аргачилсан зааврын сургалт (Тревор Прайсын хөтөлбөр, ОШМИ-н гэрчилгээтэй).

Бид 2015 оноос эхлэн Автрали, Их Британийн сургалтын дагуу олон улсад итгэмжлэгдсэн ХАБЭА-н шинэ сургалтуудыг нээж Монгол мэргэжилтнүүд өгөх зорилго тавин ажиллаж байгаа ба 2016-2017 онд “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Австралийн Сертификат 3 сургалтын стандарт болон Монгол Улсын мэргэжлийн боловсролын стандарт тус тус нийцсэн сургалтын хөтөлбөр, материалуудыг Монгол Улсын МСҮТ-үүдэд зориулан боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Түүнчлэн бид 2015 онд Канадын PECB байгууллагын итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болсон бөгөөд ISO стандартуудыг удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэгч, ахлах хэрэгжүүлэгч, аудитор, ахлах аудитор бэлтгэх олон улсад итгэмжлэгдсэн бүх төрлийн сургалтын зохион байгуулж эхлээд байна.

хөдөлмөрийн яам
oshaac1
2-bronze
ILO_logo

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ