Гэрчилгээ 3 (Австрали) түвшний ХАБЭА-н сургалт

ОШМИ нь 2015-2016 онд Оюу Толгой ХХК-н санхүүжилтээр, Австралийн Сертификат 3 түвшний “Ажлын байран дахь Аюулгүй Байдал, Эрүүл Мэнд” сургалтын хөтөлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлага болон Монгол сурагчдад зориулсан агуулгаар боловсруулан, 2017 онд ийнхүү сургалтын нээлтийг хийж байна. Энэхүү сургалт нь Австралийн сургалтын хөтөлбөрийн агуулга шаардлага болон Монгол Улсын хуулийн шаардлагыг агуулсан, Монгол хэл дээр боловсруулагдсан. Суралцагчдад Хөдөлмөрийн Яам ба Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн төвөөс хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгоно.

Австрали улсын Сертификат 3 түвшний боловсрол нь ХАБЭМ-н чиглэлээр ажиллах гэж буй хүмүүст онол, практикийн мэдлэг олгох, дараагийн түвшинд дэвшиж суралцахад нь зориулсан мэдлэг олгох хөтөлбөр байдаг. Энэ дагуу, ОШМИ нь Оюу Толгой компанийн санхүүжилтээр, 2015-2016 онд Монгол Улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд (МСҮТ)-эд зориулан энэхүү хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг багтаасан Монгол сургалтын материал бэлтгэсэн юм. Энэхүү мэдлэгийг ХАБЭМ-н чиглэлээр ажиллах гэж буй хувь хүн, байгууллагын ажилтнуудад дамжуулах зорилготойгоор энэхүү сургалтыг нээж байна. МСҮТ-дэд ХАБЭМ-н сургалт өгөх багш нар, ХАБЭМ-н чиглэлээр ажиллах хүмүүс, мөн Австралийн стандартад нийцэж ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно.

Зорилго

Австралийн Боловсролын систем (Australian Qualifications Framework – AQF) нь 1-10 дугаар түвшний боловсрол олгодог. Үүнээс, дипломын боловсрол нь 5-р түвшин, бакалаврын боловсрол нь 7, бакалаврын дараах дипломын боловсрол нь 8-, мастерын боловсрол нь 9, докторын боловсрол нь 10-р түвшин байдаг. Үүнээс, 3-р түвшний боловсрол буюу Сертификат 3-г олгох сургалтын хөтөлбөрийн зорилго нь ХАБЭМ-н чиглэлээр ажиллах болон цаашид суралцах хувь хүнд онолын болон практик мэдлэг олгох зорилготой байдаг.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ХАБЭА-н асуудал хариуцан ажиллах гэж буй хувь хүмүүс, коллежийн болон дунд сургуулийн оюутнуудад ХАБЭА-н талаар хичээл орох гэж буй багш нар, Австрали улсын Сертификат 3 түвшний шаардлагын дагуу ажиллуулах шаардлага тавьдаг гадаад ажил олгогчтой байгууллагын ажилтнуудад үр дүнтэй мэдээлэл, оролцоо, зөвлөлгөөн, асуудал шийдвэрлэлт, хуулийн шаардлага хангуулалт, эрсдлийн удирдлага, онцгой байдалд бэлэн байх, осол ба осолд дөхсөн тохиолдлын судалгаанд оролцох аргачлалын талаарх ойлголт өгөхөд оршино.

Үргэлжлэх хугацаа:

10 өдөр, үдээс хойш 14:00 – 17:50 цагт хичээллэнэ. Хичээлийн 1 цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “Сертификат 3 түвшний”-ын сургалтанд амжилттай хамрагдсаныг нотлох гэрчилгээг дүнгийн хуулгын хамт олгоно.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг ОШМИ-н боловсруулсан “Сертификат 3 түвшний сургалт” хэмээх номыг олгоно.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд 15-20 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс MN BSBWHS302: Хуулийн шаардлагын талаарх мэдлэгээ ашиглах нь
Модуль 1: Ажлын байранд хамааралтай ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагыг тодорхойлох нь
Модуль 2: ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлж ажиллах нь
Модуль 3: Хууль тогтоомжийн өөрчлөлтийг тухай бүр ажилдаа тусгаж байх нь
Даалгавар: Өөрийн ажлын байрны аль нэг үйл ажиллагаанд хуулийн нийцлийн үнэлгээ хийх нь
Курс MN BSBWHS303: Аюулыг илрүүлэх, эрсдлийг үнэлэх, хяналт тогтоох
Модуль 1: Ажлын байрны аюулыг илрүүлэх үйл ажиллагаанд оролцох нь
Модуль 2: Эрсдлийн үнэлгээнд оролцох нь
Модуль 3: Аюулыг илрүүлэх, эрсдлийг үнэлэх ажилд ажилчдыг оролцуулах, оролцоог нь дэмжих

Модуль 4: Эрсдлийг хянах аргыг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэхэд оролцох нь

Модуль 5: Эрсдлийг хянах үйл явцад ажилчдын оролцоо ба зөвлөлгөөнийг дэмжих нь

Ангийн ажил: Аюулыг илрүүлэх, эрсдлийг үнэлэх, хяналт тогтоох
Курс MN BSBWHS304: ХАБЭА-н мэдээлэх, зөвлөлд үйл явцад идэвхитэй оролцох нь
Модуль 1: ХАБЭА-н мэдээлэл, зөвлөлгөөний үйл явцыг бий болгох, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах нь
Модуль 2: ХАБЭА-н талаар үүссэн аливаа асуудлыг бусдад мэдэгдэж, хамтран шийдвэрлэж байх нь
Модуль 3: ХАБЭА-н асуудлын талаарх мэдээллийг олж авах, бусаддаа дамжуулах нь
Ангийн ажил: Мэдээллийн урсгалыг сонгох дасгал ажил
Курс MN BSBWHS305: ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь
Модуль 1: ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэхэд бэлтгэх нь
Модуль 2: ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэх нь
Модуль 3: ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэсэн үр дүнг үр дүнтэй мэдээлэх нь
Курс MN PUAWER001: Боломжит онцгой нөхцөл байдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тайлагнах
Модуль 1: Ажлын байранд онцгой нөхцөл байдал үүсгэж болзошгүй нөхцлүүдийг илрүүлэх, хянах, тайлагнах
Модуль 2: Онцгой байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх,
Курс MN BSBFLM303: Ажлын байранд үр дүнтэй харилцаа бий болгох нь
Модуль 1: Санал санаачлага, мэдээллийг цуглуулах, дүгнэн шинжлэх
Модуль 2: Итгэл бий болгох
Модуль 3: Харилцаа ба сүлжээг бий болго
Модуль 4: Хүндрэл бэрхшээлийг эерэг үр дүн рүү шилжүүлэх

Модуль 4: Аврах ажиллагаа явуулах

Курс PUAWER004: Онцгой байдалд хариу үзүүлэх
Модуль 1: Онцгой байдалд бэлтгэх
Модуль 2: Онцгой байдлыг мэдээлэх
Модуль 3: Онцгой байдлын сануулга ба зөвлөгөөнд хариу үзүүлэх
Курс HLTFA311A: Анхны тусламж үзүүлэх
Модуль 1: Нөхцөл байдлыг үнэлэх
Модуль 2: Анхны тусламжийн журмыг хэрэгжүүлэх
Модуль 3: Үүссэн ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэх
Модуль 4: Өөрийн гүйцэтгэлээ үнэлэх
Курс BSBWRT301A: Энгийн баримт бичиг боловсруулах
Модуль 1: Баримт бичгийг төлөвлөх
Модуль 2: Баримт бичгийг ноороглох
Модуль 3: Баримт бичигт дүн шинжилгээ хийх
Модуль 4: Баримт бичгийг сүүлийн байдлаар боловсруулах
Курс BSBWHS406: Осол, осолд дөхсөн тохиолдолд хариу үзүүлэхэд туслах
Модуль 1: Хууль тогтоомжийн болон бусад шаардлагыг тодорхойлоход туслах
Модуль 2: Осол, осолд дөхсөн тохиолдолд хариу үзүүлэх эхний дүрмийг хэрэгжүүлэхэд туслах
Модуль 3: Ослыг судлахад шаардлагатай мэдээ ба датаг цуглуулахад туслах
Модуль 4: Ослыг судлахад туслах

ТӨЛБӨР: 800,000₮

НИЙТ 10 өдөр, 6 цаг

Үдээс хойш: 14:00-17:50 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 1ш ном
  • Сургалтанд хамрагдсаныг нотлох  сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та Гэрчилгээ 3 (Австрали) түвшний ХАБЭА-н сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 800,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

Certificate three

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ