OSHAcademy (АНУ)-тай хамтарсан 132-цагийн ХАБЭА-н мэргэжилтний хөтөлбөр

oshmi - training
oshmi NGO
oshaac1

Бид 2012 оноос эхлэн ХАБЭА-н олон улсын сургалт зохион байгуулагч АНУ-д төвтэй OSHAcademy-тай хамтарсан сургалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхтэй цорын ганц албан ёсны сургагч байгууллагааар ажиллаж байна. Энэхүү 132 цагийн хөтөлбөр нь 1) ХАБЭМ-н ажилтан, 2) ХАБЭМ-н менежер, 3) сургагч багш ба 4) байгууллагын ХАБЭМ-н зөвлөлийн дарга ба гишүүд, 5) нэгж хэлтсийн ахлах удирдах ажилтны, 6) ХАБЭА-н Мэргэжилтний гэсэн зургаан цуврал курс бүхий цогц хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хичээлүүд нь олон улсын ХАБЭМ-н менежментийн шилдэг арга аргачлал болон Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагын талаарх мэдлэгийг олгоно.

Энэхүү хөтөлбөр нь аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээрх өөрийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх сонирхолтой суралцагчдад үнэ цэнэ бий болгох цогц хөтөлбөр юм. Хэрэв та карьераа ахиулах сонирхолтой бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой бол энэхүү хөтөлбөр танд өөрийгөө хөгжүүлэхэд тань тусалж, ажлын байран дахь аюулгүй байдлын үр дүнтэй менежментийг хийх аргачлалын талаарх хэрэгтэй мэдээллийг хүргэх болно.

Гэхдээ, хичээлийн агуулгаас гадна уншиж судлах, өөрийгөө байнга хөгжүүлэхийг мартаж болохгүй.

Хувь хүнд бий болох үр ашиг

Та хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт анхлан ажиллаж эхлэх гэж буй, эсвэл одоогоор ажиллаж байгаа, мөн энэ чиглэлд албан тушаал ахих хүсэлтэй байгаа бол энэхүү хөтөлбөр танд зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Энэхүү хөтөлбөр нь олон улсын сургалтын байгууллага OSHAcademy-тай хамтран зохион байгуулагдаж хөтөлбөр тул сертификат нь Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Ингэснээр, танд олон улсад мэргэжлийн карьераа ахиулах дараах боломжууд бий болно:

  • Гадаадын их, дээд сургуульд энэ чиглэлээр элсэн суралцахад, энэхүү 132 цагийн сургалтын гэрчилгээтэй бол таны судлах хичээлээс кредит шилжүүлэн тооцож, судлах хичээлийн цагийг багасгах боломжтой;
  • АНУ-ын Өмнөд Колумбийн Их Сургууль нь OSHAcademy-н энэхүү хөтөлбөрийг хүлээн зөвшөөрдөг тул төгсөгчдөд тус их сургуулийн сургалтын төлбөрөөс 10 хувийн хөнгөлөлт санал болгодог;
  • Мэргэжил мэргэшлээ дээшлүүлж буйн хувьд та 13.2 кредит оноог (Continuing education unit буюу CEU гэдэг үзүүлэлтээр хэмждэг) өөртөө цуглуулж, мэргэжил мэдлэгээ ахиулсан бүртгэл хөтлөх боломжтой;
  • Баталгаажсан Аюулгүй Байдлын Мэргэжилтэн (Certified Safety Professional – CSP), Баталгаажсан Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Менежер (Certified Safety and Health Manager – CSHM), Баталгаажсан Байгаль орчны Аюулгүй байдал, Эрүүл мэндийн сургагч багш (Certified Environmental Safety and Health Trainer – CESHT) гэх зэрэг мэргэжлийн цолуудыг хүртэхэд бэлтгэнэ;
  • Гэрчилгээжсэн Аюулгүй Байдлын Менежментийн Хувь Мэргэжилтэн (Certified Safety Management Practitioner – CSMP) -ий итгэмжлэх жуух бичиг авахаар өргөдөл мэдүүлэх бол түүнийг шалгаруулдаг байгууллага болох Аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн институт (Institute for Safety and Health Management)-н шаардлагын заримыг хангана.

Байгууллагуудад бий болох үр ашиг

Аливаа байгууллагын Гүйцэтгэх захирал, менежер буюу удирдах ажилтнууд, супервайзор буюу ахлах ажилтнууд, аюулгүй байдлын албаны дарга буюу менежерүүд, байгууллагын бүхий л түвшний манлайлах ажилтнууд хуулийн дагуу аюулгүй байдлыг хангах, өөрийнхөө болон ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байдаг билээ. Энэ үүргийг удирдах ажилтнууд санхүүгийн болон ёс суртахууны үүрэг амлалтаараа давхар хүлээж байдаг. Тэгвэл, удирдах ажилтнууд энэ сургалтанд хамрагдсанаар, аюулгүй байдлын менежментийн талаарх мэдлэгээ сэргээж бататгахаас гадна, сайн манлайлагч байх, харилцааны менежментийг үр дүнтэй хийх гэх зэрэг олон төрлийн шинэ тутам мэдээ мэдээлэл, сайн туршлагыг судалж мэдэх юм. Цогц хөтөлбөрт бүрэн хамрагдсанаар удирдах ажилтнууд дараах боломжтой болно:

  • ХАБЭА-н тухай хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах
  • Байгууллага доторх аюулгүй байдлын асуудлыг үр дүнтэй удирдах, ухаалаг шийдвэр гаргах
  • Байгууллагадаа аюулгүй байдлыг эрхэмлэхэд шаардлагатай үүрэг амлалтыг нэмэгдүүлэх
  • Аюулгүй байдлын ажлыг дэмжиж буй өөрийн байр суурийг мэдээлэн тунхаглах
  • Бизнес хийхэд урт хугацаанд үүсч болзошгүй зардлуудыг багасгах
  • Байгууллагаа хуулийн хариуцлага хүлээхээс хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлууд хийх
  • Өрсөлдөгч байгууллагуудаасаа ялгарах, давуу талтай болохын тулд аюулгүй байдлыг хангасан сайн туршлагаа ашиглах

Энэхүү сургалтын хөтөлбөр нь салбар бүрийн Гүйцэтгэх захирлууд, менежерүүд, супервайзорууд, аюулгүй байдал хариуцсан нэгжийн дарга, менежерүүд, аюулгүй байдлын зөвлөхүүд, болон байгууллага доторх бусад манлайлах ажилтнуудад зориулагдсан тул бүхий л салбарыг хамарч болох ойлголтуудыг багтаасан агуулгатай. Ажлын байран дахь аюулгүй байдлыг хангуулж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах хуулийн, санхүүгийн, болон ёс суртахууны үүрэг хариуцлага хүлээсэн бүх хүн суралцах боломжтой.

Аюулгүй байдлын асуудал хариуцан ажиллаж эхлэх гэж буй хувь хүмүүст мөн үр ашигтай бөгөөд байгууллагадаа аюулгүй байдлын үр дүнтэй удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан судлах болно. Энэхүү цогц хөтөлбөрт хамрагдсанаар та ямар ч байгууллагад аюулгүй байдлын ахлах түвшний ажил хийхэд хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авах болно. Гэхдээ, хичээлийн агуулгаас гадна уншиж судлах, өөрийгөө байнга хөгжүүлэхийг мартаж болохгүй.

Энэхүү сургалт нь олон улсад онлайн сургалтын хэлбэрээр явагддаг бөгөөд англи хэл дээрх сургалтын материал бүх нийтэд ил тод байдаг (https://www.oshatrain.org/pages/programs/132-hour-professional.html). Гэвч, олон улсын хөтөлбөр нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагуудын талаарх мэдээллийг агуулахгүй ба танхимд заасан багшийн өгөх мэдлэг нь сул байх хандлагатай.

Төлбөрийн хувьд, онлайнаар англи хэл дээр материалаа үнэгүй уншиж судлах, курсуудын шалгалтаа үнэгүй өгөх боломжтой ба сертификат авахдаа л төлбөр төлдөг. Энэ нь зөвхөн файлаар гэрчилгээ авахад, 149 ам.доллар, АНУ-с шуудангаар ирэх гэрчилгээ авахд 189 ам.доллар ба шуудангийн төлбөрийг нэмж төлдөг.

Харин, ОШМИ-н танхимын сургалтанд хамрагдсанаар та зөвхөн гэрчилгээг шуудангаар авах үнийг төлөөд, Монгол хэл дээр суралцах, Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн монгол агуулга хосолсон хөтөлбөрт суралцах, танхимд багшаас мэдлэг шилжүүлж авах, мэргэшсэн багшаас заавар зөвлөгөө авах, курс тус бүрийн хэвлэмэл гарын авлага хүлээн авах, шалгалтыг монгол хэл дээр өгөх, төгсөхдөө OSHAcademy ба ОШМИ-н хамтарсан олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэрчилгээ хүлээн авах боломжтой юм.

Сургалтанд хамрагдсанаар дараах курсуудыг судална.

Курс MN 002 Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай хууль, тогтоомж
Курс MN 003 Хөдөлмөрийн нөхцөл
Курс OSHA 700 Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга
Курс OSHA 701 Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах нь
Курс OSHA 702 Ослыг үр дүнтэй судлан бүртгэх нь
Курс OSHA 703 ХАБЭА-н сургалтын танилцуулга
Курс OSHA 704 Аюулын шинжилгээ хийх, аюулыг хянах
Курс OSHA 705 Аюулыг мэдээлэх хөтөлбөр
Курс OSHA 706 Ажлын Аюулын Шинжилгээ хийх
Курс OSHA 707 Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй хуралдуулах нь
Курс OSHA 709 Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл
Курс OSHA 710 Эрчим хүчийг хянах хөтөлбөр – Цоожлох, пайзлах систем
Курс OSHA 711 Эргономикийн танилцуулга
Курс OSHA 712 Аюулгүй байдлыг хянаж чиглүүлэх, манлайлах
Курс OSHA 713 Хязгаарлагдмал орчны хөтөлбөр
Курс OSHA 714 Уналтаас хамгаалах хөтөлбөр
Курс OSHA 715 Цахилгааны аюулгүй байдлын үндэс
Курс OSHA 716 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үнэлгээ
Курс OSHA 717 Онцгой байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө
Курс OSHA 718 Галаас хамгаалах төлөвлөгөө
Курс OSHA 719 Хурдны аюулгүй байдлын удирдлага
Курс OSHA 720 Ажлын байрны хүчирхийллээс сэргийлэх нь
Курс OSHA 721 ХАБЭА-н сургалтын хөтөлбөр боловсруулах нь
Курс OSHA 722 Эргономикийн хөтөлбөрийн удирдлага
Курс OSHA 723 ХАБЭА-н сургалтыг явуулах нь
Курс OSHA 750 Үйлдвэрлэлийн эрүүл ахуйн танилцуулга
Курс OSHA 755 Өвчин үүсгэгч бичил биетний хөтөлбөрийн удирдлага

Энэхүү Сургалтын хөтөлбөр 1 жилээр урьдчилан гарсан байдаг ба төлөвлөгдсөн хугацаанд тогтмол явагддаг тул та ажлаа урьдчилан төлөвлөж, сургалтандаа эрт бүртгүүлээрэй. Бүртгүүлэх нь амархан, хурдан байх бөгөөд мэдээллийг аюулгүй хадгална.

Судлаж буй курс хичээл бүр модульчилсан хөтөлбөртэй ба нэг курс нь дотроо 4-10 модульт хичээлтэй. Хичээлийг багшийн лекц, семинараас гадна сургалтын гарын авлагаас уншиж судлах бөгөөд Модуль тус бүрийн ард өөрийгөө сорих тест бий. Та өөрийгөө сориод, сургалт зохион байгуулж буй ажилтнаасаа зөв хариултын талаарх мэдээллийг аваад, хамтран ажиллаад яваарай.

Төгсөлтийн шалгалтын хувьд, хичээлээр үзэж судалсан курсуудыг ойлгосон байдлыг тань хэмжих зорилгоор Курс хичээл тус бүрт товч шалгалт авна. Шалгалт нь олон сонголттой тест болон гараар бөглөж бичих хэсгүүдээс бүрдэнэ. Сургалтын хөтөлбөр бүрийн дундуур ба төгсгөлд шалгалт авна. Эхний шалгалтанд бүдэрсэн суралцагчдад, бие даан судлах цаг өгч, дахин нэг удаагийн шалгалт авна. Шалгалт бүр нээлттэй-номын арга буюу ном гарын авлага, тэмдэглэлээ сөхөж унших боломжтой байдлаар авагдана.

Шалгалт тус бүрт 70%-с дээш үнэлгээтэй тэнцсэн хүмүүст Гэрчилгээ олгох ба гэрчилгээ нь сургалтыг төгссөнөөс хойш 7-10 ажлын өдөрт АНУ-с шуудангаар ирнэ.

Гэрчилгээ нь таны судалсан курс ба хөтөлбөр тус бүрээр ирэх бөгөөд дараалан судалсан курсуудын бүх мэдээлэл хамгийн сүүлд авсан гэрчилгээнд нэгтгэгдэн бичигдэнэ. Тухайлбал, та “ХАБЭА-н ажилтан”-ы хөтөлбөрт хамрагдаж төгссөний дараа “ХАБЭА-н зөвлөлийн дарга ба гишүүн”-ий хөтөлбөрт хамрагдвал, сүүлийн гэрчилгээний дүнгийн хавсралтанд энэ 2 хөтөлбөрийн бүх курсуудын дүн бичигдэнэ. Ингэснээр, та бүх цуврал 6 хөтөлбөрийг төгссөний дараа нийт “132-цагийн ХАБЭА-н Мэргэжилтний Хөтөлбөр”-ийн гэрчилгээг хүлээн авна гэсэн үг юм.

“ХАБЭА-н АЖИЛТАН” ХӨТӨЛБӨР

ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад мэдлэг, ур чадвар олгоход  зориулагдсан сургалт

Дэлгэрэнгүй
“ХАБЭА-н МЕНЕЖЕР” ХӨТӨЛБӨР

Байгууллагын ХАБЭА-н чиг үүргийг удирдан зохион байгуулах, нэгтгэх асуудлыг хариуцсан байгууллагын болон тухайн объектын аюулгүй байдлын менежер, захирлуудад зориулагдсан сургалт

Дэлгэрэнгүй
АХЛАХ УДИРДАХ АЖИЛТАН, СУПЕРВАЙЗЕРУУДАД ХАБЭА-н МЭДЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР

Супервайзор буюу нэгжийн ахлах, удирдах ажилтнууд, инженер даамалуудад үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болоход тусална.

Дэлгэрэнгүй
“ХАБЭА-н СУРГАГЧ” ХӨТӨЛБӨР

ХАБЭА-н сургалтыг ажилтнууддаа зориулан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар буюу хөтөлбөрийн шаардлага, сайжруулалт болон ХАБЭА-н бусад олон төрлийн мэдлэгийг олгох сургалт

Дэлгэрэнгүй
“ХАБЭА-н ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН”-ий ХӨТӨЛБӨР

Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүдэд ажил олгогчдын аюулгүй байдлын үүргийг сайтар биелүүлж, аюулгүй байдлын зөвлөлийг ажиллуулахад нь туслах сургалт

Дэлгэрэнгүй

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ