“ХАБЭА-Н АЖИЛТАН”-Ы ХӨТӨЛБӨР

Зорилго

ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд нь ХАБЭА-н менежерүүдэд туслах, ажил олгогчоос тодорхойлж өгсөн бусад үүрэг даалгавруудыг биелүүлэхэд хэрэгтэй мэдлэг, ур чадвар байгаа эсэхдээ итгэлтэй байхын тулд сайтар сургагдсан байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөр нь ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад зориулагдсан болно. Гол зорилго нь үр дүнтэй аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.
Суралцагч “ХАБЭА-н Ажилтан” стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартууд, хөдөлмөрийн нөхцлийн хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Үргэлжлэх хугацаа:

5 өдөр, өглөө 09:00-13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн 1 цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “ХАБЭА-н Ажилтан”-ы хөтөлбөрийн сертификат олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг “ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана. Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.

Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 5 цаг
Модуль 1: Дээд удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар, аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA705: Аюулыг мэдээлэх хөтөлбөр 2.5 цаг
Модуль 1: Ерөнхий үүрэг хариуцлага
Модуль 2: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 3: Сав баглаа боодлын шошгожуулалт
Модуль 4: Материалын аюулгүй байдлыг мэдээлэх хуудас (МАБМХ)-ны удирдлага
Модуль 5: Мэдээлэл ба сургалт
Модуль 6: Хөтөлбөрийн шинжилгээний дасгал
Курс MN002Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай хууль, тогтоомж 2.5 цаг
Модуль 1: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, журмууд
Модуль 2: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA709: Хувийн хамгаалах хэрэгсэл 2.5 цаг
Модуль 1: Ерөнхий шаардлага
Модуль 2: Хувийн хамгаалах хэрэгслийн сургалтын шаардлага
Модуль 3: Нүд ба нүүрний хамгаалалт
Модуль 4: Амьсгалын эрхтний хамгаалалт
Модуль 5: Толгой, гар, хөлний хамгаалалт
Модуль 6: Цахилгааны хамгаалалтын тоног төхөөрөмж
Модуль 7: Сонсголын эрхтний хамгаалалт
Курс OSHA714: Уналтаас хамгаалах хөтөлбөр 2.5 цаг
Модуль 1: Уналт, үнэн ба үр дагаврууд
Модуль 2: Уналтаас урьдчилан сэргийлэхэд бэлтгэх
Модуль 3: Уналтын аюулыг илрүүлэх, үнэлэх
Модуль 4: Тулах болон өргөх хэрэгслийг ашиглах нь
Модуль 5: Уналтаас хамгаалах тогтолцоо
Модуль 6: Уналтаас хамгаалах тогтолцоо (үргэжлэл)
Модуль 7: Уналтаас хамгаалах сургалтууд
Модуль 8: Хяналт шалгалт ба засвар үйлчилгээ
Модуль 9: Өндөрт аврах ажиллагаа
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA710: Аюултай энергийн хяналт
(Цоожлох/Пайзлах систем)
2.5 цаг
Модуль 1: Зорилго, хамрах хүрээ ба хэрэглээ
Модуль 2: Энерги хянах хөтөлбөрийн бүрдэл хэсгүүд
Модуль 3: Сургалт ба мэдээлэл
Модуль 4: Давтамжит шалгалт
Модуль 5: Материал ба техник хангамж
Модуль 6: Энергийг хянах хэрэгслийг ашиглах нь
Модуль 7: Цоож, пайзыг тайлж авах
Модуль 8: Гэрээлэгчид, бүлгийн цоож пайз, ба ээлж солигдох
Курс OSHA715: Цахилгааны аюулгүй байдлын үндэс 2.5 цаг
Модуль 1: Цахилгаан бол аюултай
Модуль 2: Тогонд цохиулах аюулууд
Модуль 3: Цахилгаанд түлэгдэх
Модуль 4: Цахилгааны аюулгүй байдлын загвар
Модуль 5: Аюулыг таних
Модуль 6: Эрсдлийг үнэлэх
Модуль 7: Аюулгүй ажлын орчин
Бие даах цаг 1 цаг
Курс MN003: Хөдөлмөрийн нөхцөл 2 цаг
Модуль 1: Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ
Модуль 2: Монгол Улсын Хөдөлмөрийн нөхцлийн стандартууд
Модуль 3: Хөдөлмөрийн нөхцлийг хангах арга хэмжээ, шаардагдах хөрөнгө төлөвлөлт, зарцуулалт
Модуль 4: Хөдөлмөрийн нөхцлийн сайжруулалт
Курс OSHA711: Эргономикийн танилцуулга 3 цаг
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь
Модуль 2: Ажилтнаас шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлсийг хянах нь
Бие даах цаг 1 цаг

ТӨЛБӨР: 420,000₮

НИЙТ 5 өдөр, 30 цаг

Үдээс өмнө: 09:00-13:00 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 7ш
  • ХАБЭА-н ажилтны Хөтөлбөрийн сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та “ХАБЭА-Н АЖИЛТАН”-Ы 5 өдрийн хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 420,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

HSE_EMPLOYEE

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ