“ХАБЭА-Н ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД”-ИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго

Олон улсад ажил олгогчдыг ХАБЭА-н зөвлөлтэй байхыг шаарддаг, тэрхүү зөвлөл нь ажилтнууд ажлын байрандаа аюулгүй байгаа эсэхийг үнэлдэг. Энэхүү хөтөлбөр нь аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүдэд ажил олгогчдын аюулгүй байдлын үүргийг сайтар биелүүлж, аюулгүй байдлын зөвлөлийг ажиллуулахад нь туслана.

Суралцагч тус стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартуудын хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Үргэлжлэх хугацаа:

5 өдөр, 09:00-13:30 цагийн хооронд хичээллэнэ. Хичээлийн 1 цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “ХАБЭА-н зөвлөлийн гишүүд”-ийн хөтөлбөрийн сертификатыг олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг хөтөлбөрийн хүрээнд заагдах 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана.Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой. Сургалтын төлбөр 400 мянган төгрөг байна.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 5 цаг
Модуль 1: Дээд удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Курс OSHA701: Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах нь 5 цаг
Модуль 1: Үүрэг, зорилго, үйл ажиллагаа
Модуль 2: Эхлэх нь
Модуль 3: Оролцох эрмэлзлэлийг бий болгох
Модуль 4: Аюулгүй байдлын зөвлөлийн боловсрол, сургалт
Модуль 5: Аюулыг илрүүлэх ба дүн шинжилгээ хийх багаж, зэвсэг
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх арга барил
Модуль 7: Үр өгөөжтэй зөвлөмжийг боловсруулах
Модуль 8: Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах
Курс OSHA702Үйлдвэрлэлийн ослыг үр дүнтэй судлах нь 5 цаг
Модуль 1: Удиртгал
Модуль 2: Шинжилгээг санаачлан эхлүүлэх нь
Модуль 3: Ослын газрыг баримтжуулах
Модуль 4: Үр нөлөө бүхий ярилцлага хийх
Модуль 5: Үйл явцын шинжилгээ хийх
Модуль 6: Шалтгааныг тогтоох
Модуль 7: Шийдэл гаргах
Модуль 8: Тайлан бичих
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA704: Аюулын шинжилгээ ба хяналт 2 цаг
Модуль 1: Суурь үзэл баримтлал
Модуль 2: Аюулын ангилал
Модуль 3: Аюулыг илэрүүлэх нь
Модуль 4: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 5: Аюулыг хянах нь
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх
Модуль 7: Үр дүнтэй санал зөвлөмжүүд
Курс OSHA707: Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй хуралдуулах нь 3 цаг
Модуль 1: Үүрэг шаардлага
Модуль 2: Үүрэг ба хариуцлага
Модуль 3: Хуралд бэлтгэх нь
Модуль 4: Хурал хийх нь
Модуль 5: Аюулгүй байдлын зөвлөлийн амжилтын техникүүд
Модуль 6: Асуудлын нөхцлүүдийг зохицуулах
Модуль 7: Хурлын дараа
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA711Эргономикийн танилцуулга 3 цаг
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь
Модуль 2: Ажилтнаас шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлсийг хянах нь
Курс OSHA717Онцгой байдлын төлөвлөгөө 2 цаг
Модуль 1: Үндсэн асуултууд
Модуль 2: Онцгой байдлын төлөвлөгөө боловсруулах
Модуль 3: Бодлого ба дүрэм, журмууд
Модуль 4: Үүрэг хариуцлага ба сургалт
Модуль 5: Төлөвлөгөөг эргэж нягтлах, зохицуулах, шинэчлэх
Бие даах цаг 1 цаг

ТӨЛБӨР 400,000₮

НИЙТ 5 өдөр, 28 цаг

Үдээс өмнө: 09:00-13:30 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 7ш
  • Хөтөлбөрийн сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та “ХАБЭА-Н ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД”-Ы 5 өдрийн хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 400,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

HSE_BOARD

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ