“ХАБЭА-Н МЕНЕЖЕР”-ИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго

Компаниуд үр дүнтэй аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн тулд ХАБЭА-н менежерүүдийг ажиллуулдаг. Энэхүү хөтөлбөр нь байгууллагын ХАБЭА-н чиг үүргийг удирдан зохион байгуулах, нэгтгэх асуудлыг хариуцсан байгууллагын болон тухайн объектын аюулгүй байдлын менежер, захирлуудад зориулагдсан. Гол зорилго нь дэлхийн түвшинд хүрсэн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.

Суралцагч “ХАБЭА-н Менежер” стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартуудын хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Үргэлжлэх хугацаа:

5 өдөр, үдээс өмнө 09:00-13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн нэг цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “ХАБЭА-н Менежер”-ийн хөтөлбөрийн сертификатыг олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг “ХАБЭА-н Менежер” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах 9 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана.Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 6 цаг
Модуль 1: Дээд шатны удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Курс OSHA701: Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах нь 2.5 цаг
Модуль 1: Үүрэг, зорилго, үйл ажиллагаа
Модуль 2: Эхлэх нь
Модуль 3: Оролцох эрмэлзлэлийг бий болгох
Модуль 4: Аюулгүй байдлын зөвлөлийн боловсрол, сургалт
Модуль 5: Аюулыг илрүүлэх ба дүн шинжилгээ хийх багаж, зэвсэг
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх арга барил
Модуль 7: Үр өгөөжтэй зөвлөмжийг боловсруулах
Модуль 8: Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах
Курс OSHA712: Аюулгүй байдлын манлайлал 2.5 цаг
Модуль 1: Ажил олгогчийн үүрэг хариуцлага
Модуль 2: Аюулыг илрүүлэх нь
Модуль 3: Аюулыг залруулах нь
Модуль 4: Аюулгүй байдлын сургалтыг олгох нь
Модуль 5: Аюулгүй байдлын удирдлагаар хангах нь
Модуль 6: Хариуцан тайлагналыг бататгах
Модуль 7: Үр дагаварыг чухалчилдаг чиг хандлагыг бий болгох
Модуль 8: Аюулгүй байдлын удирдлага
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA702Үйлдвэрлэлийн ослыг үр дүнтэй судлах нь 5 цаг
Модуль 1: Удиртгал
Модуль 2: Шинжилгээг санаачлан эхлүүлэх нь
Модуль 3: Ослын газрыг баримтжуулах
Модуль 4: Үр нөлөө бүхий ярилцлага хийх
Модуль 5: Үйл явцын шинжилгээ хийх
Модуль 6: Шалтгааныг тогтоох
Модуль 7: Шийдэл гаргах
Модуль 8: Тайлан бичих
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA716Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь 3 цаг
Модуль 1: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үндэс
Модуль 2: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх нь
Модуль 3: Учир шалтгаанд дүн шинжилгээ хийх багаж, арга техник
Модуль 4: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь
Модуль 5: Аюулгүй байдал, эрүүл ахуйн амжилтын хөтөлбөрийн танилцуулга
Курс OSHA717Онцгой байдлын төлөвлөгөө 2 цаг
Модуль 1: Үндсэн асуултууд
Модуль 2: Онцгой байдлын төлөвлөгөө боловсруулах
Модуль 3: Бодлого ба дүрэм, журмууд
Модуль 4: Үүрэг хариуцлага ба сургалт
Модуль 5: Төлөвлөгөөг эргэж нягтлах, зохицуулах, шинэчлэх
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA722Эргономикийн хөтөлбөрийн удирдлага 5 цаг
Модуль 1: Үйл ажиллагааны үе шатыг тогтоох
Модуль 2: Ажлын байрыг шинжлэх
Модуль 3: Эрсдлийн хүчин зүйлүүдийг тодорхойлох
Модуль 4: Эргономикийн ажлын аюулын шинжилгээ
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлүүдийг хянах
Модуль 6: Хяналтыг хэрэгжүүлэх
Модуль 7: Эрүүл мэндийн удирдлага
Модуль 8: Мэдлэг олгох ба сургалт явуулах
Бие даах цаг 1 цаг

ТӨЛБӨР 450,000₮

НИЙТ 5 өдөр, 30 цаг

Үдээс өмнө: 09:00-13:00 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 7ш
  • ХАБЭА-н Менежерийн Хөтөлбөрийн сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та ХАБЭА-Н МЕНЕЖЕР”-Ы 5 өдрийн хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 450,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

HSE_MANAGER

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ