“ХАБЭА-Н СУРГАГЧ”-ИЙН ХӨТӨЛБӨР

Зорилго

“Сургагчийг сургах” хөтөлбөр нь ХАБЭА-н сургалтыг ажилтнууддаа зориулан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг суралцагсдад олгоно. Хөтөлбөрийн төгсгөлд суралцагсад сургалтын хөтөлбөрийн шаардлага, сайжруулалт, танилцуулга хичээл /presentation/ болон ХАБЭА-н бусад олон төрлийн мэдлэгийг эзэмшинэ.
Суралцагч “ХАБЭА-н Сургагч” стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартуудын хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Үргэлжилэх хугацаа:

4 өдөр, үдээс өмнө 09:00 – 13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн нэг цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “ХАБЭА-н Сургагч”-ийн хөтөлбөрийн сертификатыг олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг “ХАБЭА-н Сургагч” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана.Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 5 цаг
Модуль 1: Дээд шатны удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA 703: ХАБЭА-н сургалтын танилцуулга 2 цаг
Модуль 1: Ерөнхий зураглал
Модуль 2: ХАБЭА-н сургалтын хүчин зүйл
Модуль 3: Сургалтын хөтөлбөрийг боловсруулах
Модуль 4: Сургагчийн үүрэг хариуцлага
Модуль 5: Сургалтын үнэлгээ
Модуль 6: Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ
Модуль 7: Үнэлгээний таван түвшин
Модуль 8: Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт
Курс OSHA711Эргономикийн танилцуулга 3 цаг
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь
Модуль 2: Ажилтан ба эргономикийн эрсдэл
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлүүдийг хянах
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA704Аюулын шинжилгээ ба хяналт 2 цаг
Модуль 1: Суурь үзэл баримтлал
Модуль 2: Аюулын ангилал
Модуль 3: Аюулыг илэрүүлэх нь
Модуль 4: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 5: Аюулыг хянах нь
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх
Модуль 7: Үр дүнтэй санал зөвлөмжүүд
Курс OSHA706Ажлын аюулыг шинжлэх нь 3 цаг
Модуль 1: Ажлын аюулын шинжилгээ хийхэд бэлтгэх нь
Модуль 2: Үе шатуудын жагсаалт гаргах нь
Модуль 3: Аюулыг тодорхойлох нь
Модуль 4: Урьдчилан сэргийлэх хэмжилтүүдийг боловсруулах нь
Модуль 5: Аюулгүй ажлын журмуудыг бичих нь
Модуль 6: Ажлын аюулын шинжилгээний үйл явцыг сайжруулах нь
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA721ХАБЭА-н сургалтыг бий болгох нь 3 цаг
Модуль 1: Сургалт нь хариулт мөн үү?
Модуль 2: Сургалтын хэрэгцээ
Модуль 3: Зорилго ба зорилтууд
Модуль 4: Сурах үйл ажиллагаа
Модуль 5: Сургалтын баримт бичиг
Курс OSHA723ХАБЭА-н сургалт явуулах 2 цаг
Модуль 1: Бэлэн болох
Модуль 2: Хэрэгслүүдээ бэлтгэх
Модуль 3: Сургалт явуулах
Модуль 4: Асуух
Бие даах цаг 1 цаг

ТӨЛБӨР 480,000₮

НИЙТ 4 өдөр, 24 цаг

Үдээс өмнө: 09:00-13:30 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 7ш
  • ХАБЭА-н ажилтны Хөтөлбөрийн сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та “ХАБЭА-Н СУРГАГЧ”-Ы 4 өдрийн хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 480,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

HSE_TRAINER

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ