НЭГЖ ХЭСГИЙН АХЛАХ, УДИРДАХ АЖИЛТАН, СУПЕРВАЙЗОРУУДЫН ХӨТӨЛБӨР

Зорилго

Супервайзор буюу нэгжийн ахлах, удирдах ажилтнууд, инженер даамалууд нь дэлхийн түвшний аюулгүй байдлын соёлын гол түлхүүр юм. “Ажил олгогчийн төлөөлөгч”- ийн хувьд супервайзор бүр хуулийн дагуу өөрийн ажлын байран дахь аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг хүлээдэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тэдэнд үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болоход тусална.
Суралцагч тус стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартуудын хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Үргэлжлэх хугацаа:

5 өдөр, үдээс өмнө 09:00-13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн нэг цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “ХАБЭА-н Супервайзор”-ын хөтөлбөрийн сертификатыг олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг хөтөлбөрийн хүрээнд заагдах 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана.Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Анги дүүргэлт ба сургалтын төлбөр:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 5 цаг
Модуль 1: Дээд шатны удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Курс OSHA702Үйлдвэрлэлийн ослыг үр дүнтэй судлах нь 5 цаг
Модуль 1: Удиртгал
Модуль 2: Шинжилгээг санаачлан эхлүүлэх нь
Модуль 3: Ослын газрыг баримтжуулах
Модуль 4: Үр нөлөө бүхий ярилцлага хийх
Модуль 5: Үйл явцын шинжилгээ хийх
Модуль 6: Шалтгааныг тогтоох
Модуль 7: Шийдэл гаргах
Модуль 8: Тайлан бичих
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA 703: ХАБЭА-н сургалтын танилцуулга 5 цаг
Модуль 1: Ерөнхий зураглал
Модуль 2: ХАБЭА-н сургалтын хүчин зүйл
Модуль 3: Сургалтын хөтөлбөрийг боловсруулах
Модуль 4: Сургагчийн үүрэг хариуцлага
Модуль 5: Сургалтын үнэлгээ
Модуль 6: Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ
Модуль 7: Үнэлгээний таван түвшин
Модуль 8: Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт
Курс OSHA709: Хувийн хамгаалах хэрэгсэл 2 цаг
Модуль 1: Ерөнхий шаардлага
Модуль 2: Хувийн хамгаалах хэрэгслийн сургалтын шаардлага
Модуль 3: Нүд ба нүүрний хамгаалалт
Модуль 4: Амьсгалын эрхтний хамгаалалт
Модуль 5: Толгой, гар, хөлний хамгаалалт
Модуль 6: Цахилгааны хамгаалалтын тоног төхөөрөмж
Модуль 7: Сонсголын эрхтний хамгаалалт
Бие даах цаг 1 цаг
Курс OSHA711: Эргономикийн танилцуулга 3 цаг
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь
Модуль 2: Ажилтнаас шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлсийг хянах нь
Курс OSHA712: Аюулгүй байдлын манлайлал 2 цаг
Модуль 1: Ажил олгогчийн үүрэг хариуцлага
Модуль 2: Аюулыг илрүүлэх нь
Модуль 3: Аюулыг залруулах нь
Модуль 4: Аюулгүй байдлын сургалтыг олгох нь
Модуль 5: Аюулгүй байдлын удирдлагаар хангах нь
Модуль 6: Хариуцан тайлагналыг бататгах
Модуль 7: Үр дагаварыг чухалчилдаг чиг хандлагыг бий болгох
Модуль 8: Аюулгүй байдлын удирдлага
Курс OSHA716Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь 3 цаг
Модуль 1: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үндэс
Модуль 2: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх нь
Модуль 3: Учир шалтгаанд дүн шинжилгээ хийх багаж, арга техник
Модуль 4: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь
Модуль 5: Аюулгүй байдал, эрүүл ахуйн амжилтын хөтөлбөрийн танилцуулга
Бие даах цаг 1 цаг

ТӨЛБӨР 400,000₮

НИЙТ 5 өдөр, 28 цаг

Үдээс өмнө: 09:00-13:30 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 7ш
  • ХАБЭА-н Супервайзорын Хөтөлбөрийн сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та “ХАБЭА-Н СУПЕРВАЙЗЕР”-Ы 5 өдрийн хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 400,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: ХААЭАМХ ТББ-ын ОШМИ Сургалтын төв
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

HSE_SUPERVISOR

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ