ILO (ОУХБ)-ын Эрсдэлийн удирдлагын сургалт

Зорилго

Ажлын байран дээрх эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн энэхүү сургалт нь жижиг ба дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид болон ЖДБ-ийн менежерүүдэд ажлын байран дээрх аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад нь туслах зорилготой.
Ажлын байран дахь бэртэл гэмтэл, өвчлөл нь нэгж ажилтны амь нас, эрүүл мэндийг хохироохоос гадна жижиг буюу дунд бизнесийг алдагдалд оруулах, машин тоног төхөөрөмж эвдрэх, даатгалын зардал өсөх, гэх мэт сөрөг нөлөө дагуулдаг. Тиймээс, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн хор уршиг бизнесийнх нь оршин тогтнох эсэхт нөлөөлөх түвшинд хүртэл аюул заналхийлж байдаг жижиг ба дунд байгууллагуудад ийм төрлийн асуудлаас сэргийлэхэд нь туслах зорилгоор энэхүү сургалтын багцыг боловсруулсан юм.

Үргэлжлэх хугацаа:

2 өдөр, өглөө 09:00 – 13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн 1 цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “Жижиг дунд байгууллагын эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн удирдлага”-ын сургалтанд хамрагдсаныг нотлох гэрчилгээ олгоно.

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын боловсруулж, ОШМИ-н орчуулснаар, “Жижиг дунд байгууллагуудад зориулсан Эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн удирдлагын сургалтын гарын авлага” хэмээх номыг олгоно.

Анги дүүргэлт:

Нэг удаагийн сургалтанд 10-15 хүн хамрагдах боломжтой.

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.
Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

Хөтөлбөр:

Курс 1: Эрсдлийн үнэлгээний арга зүй
Модуль 1: Аюулыг илрүүлэх
Модуль 2: Хохирогчдыг тодорхойлох
Модуль 3: Эрсдлийг үнэлэх, хяналтын арга хэмжээг тодорхойлох
Модуль 4: Хариуцах хүн ба хугацаа
Модуль 5: Үр дүнг бүртгэх, эрсдлийн үнэлгээг дүгнэн шинжлэх, хянах
Даалгавар: Өөрийн ажлын байрны аль нэг үйл явцын эрсдлийн үнэлгээг хийх
Курс 2: Эрсдлийн үнэлгээний сургалт зохион байгуулах арга зүй
Ангийн ажил: Бие даалтын ажлыг шалгаж, зөвлөмж өгөх
Модуль 1: Сургалтын үйл ажиллагааг төлөвлөх арга зүй
Модуль 2: Сургалт зохион байгуулах арга зүй
Модуль 3: Сургалтыг үнэлэх арга зүй
Ангийн ажил: Эрсдлийн үнэлгээний сургалт зохион байгуулах нь

ТӨЛБӨР: 100,000₮

НИЙТ 2 өдөр, 12 цаг

Үдээс өмнө: 09:00-13:30 ( Өдөрт 6 цаг )

  • Гарын авлага 1ш ном
  • Сургалтанд хамрагдсаныг нотлох  сертификат-1ш

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв та ILO (ОУХБ)-ын Эрсдэлийн удирдлагын сургалтандбүртгүүлэхийг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.

Сургалтын төлбөр: 100,000 төгрөг
Хүлээн авах банк: Голомт банк
Дансны нэр: МХААЭАМХ ТББ
Дансны дугаар: 1105058738.

Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

ILO_RISK_MANAGEMENT

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ