PECB (Канад)-ын ISO9001/14001/45001/OHSAS Тэргүүлэх аудитор, хэрэгжүүлэгч бэлтгэх ОУ-ын сургалтууд

OSHMI нь Канад улсад төвтэй, олон улс даяар Олон улсын удирдлагын тогтолцооны стандартын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Сертификатжуулалтын байгууллага болох Professional Evaluation and Certification Board (PECB) буюу монголоор Мэргэжлийн Үнэлгээ ба Гэрчилгээжүүлэлтийн Зөвлөл гэдэг олон улсын байгууллагатай албан ёсны хамтран ажиллах гэрээг байгуулж, Удирдлагын тогтолцооны Олон улсын стандартын түвшин бүрийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг боллоо.
Бид OHSAS 18001 стандартын суурь ойлголт өгөх сургалт болон ахлах хэрэгжүүлэгч, ахлах аудитор, мастер зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэх курс сургалтуудаа зарлаж эхлэх гэж байгаадаа баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Монголын ХАБЭА-н ажилтан, менежерүүд олон улсын OHSAS 18001 стандартын талаарх олон улсын сургалтуудад эх орондоо эх хэл дээрээ хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг авах боломж бүрдэж байгаа юм.
Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь OHSAS18001 стандартаар хязгаарлагдахгүй бөгөөд удирдлагын тогтолцооны стандартуудын сургалтуудыг шат дарааллан явуулах болно.

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ