“Сүү” ХК-ийн чанар аюулгүй байдлын менежментийн багийн ажилтнуудыг хамруулан OHSAS18001:2007 стандартаас ISO45001:2018 руу шилжих сургалт болон компанийн дотоод аудиторуудын сургалтыг 2019 оны 03 сарын 21, 22-ны  өдрүүдэд амжилттай зохион байгуулан явууллаа.

  • 03/29/2019

    Сургалтаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 стандартыг хэрэгжүүлсэн байгууллагууд 2020 он хүртэл ISO45001:2018 стандарт руу шилжих шаардлагатай тул шинэ стандартын өөрчлөгдсөн заалтууд, нэмэлтээр хийгдэх ажлууд болон хэрхэн хийж хэрэгжүүлэх талаар танилцуулж, компанийн дотоод аудит хийхээр зорьж буй ажилтнуудыг ISO19011 стандартад нийцүүлэн ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны хэрэгжилт болон хадгалалтын үр нөлөөтэй байдалд дотоод аудит хийж, тайлагнахад хэрэгтэй мэдлэг, ур чадвар олгов.

    Сургалтанд “СҮҮ” ХК-ийн ХЭМАБ-ын асуудал хариуцсан захирал, дарга, менежер, ажилтан болон тус компанийн дээд болон дунд түвшний ажилтнууд хамрагдлаа.

    Сургалтанд хамрагдсан нийт ажилтнууд сургалтаар олж авсан мэдлэгээ, ажилдаа мөрдөн хэвшүүлж, компанийн нийт ажилтнуудынхаа  эрүүл мэндийг хамгаалах ажилд нь улам өндөр амжилт гаргаж ажиллахыг ОШМИ-гийн хамт олноос хүсье.

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *