ТӨСЛИЙН УДИРДЛАГА

“ОШМИ” ХХК төслийн удирдлагын талаарх мэдлэг, туршлагандаа тулгуурлан үндсэн үйл ажиллагаандаа холбогдох чиглэлээр төрийн ба олон улсын байгууллагуудын захиалгаар дараах ажлуудыг гүйцэтгэх боломжтой.
Үүнд:
– Салбарын бодлогын судалгаа болон төсөл, хөтөлбөрийн үнэлгээний ажлууд
– Сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын холбогдох материал хэрэглэгдэхүүнийг олон төрлийн форматаар бэлтгэх
– Олон нийтийн хэлэлцүүлэг, форум, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах
– Хамаарах чиглэлээр зөвлөх үйлчилгээний төслүүдийг гүйцэтгэх

2013

Мянганы сорилтын сан, GOPA олон улсын байгууллагын захиалгаар “21 аймгийн МСҮТ-ийн багш нарт ХАБЭА-н сургагчийн ур чадвар олгох сургалт” зохион байгуулах төсөл хэрэгжүүлэв.

twologo

2014

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар “Нүүрсний салбарын ХАБЭА-н төлөв байдлын судалгаа” хийх төслийг хэрэгжүүлэв.

2014

“ОюуТолгой” ХХК-ийн ажилтнуудад ХАБЭА-н хуулийн сургалт өгөх S-765 тэндэрт шалгарч тус компанийн сургалтын хөтөлбөр, материалыг монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх төслийн ажил гүйцэтгэв.

logo-6

2014 | 2015

Нийгмийн даатгалын газрын захиалгаар “Үйлдвэрлэлийн осол, МШӨ, ХАБЭА-н урьдчилсан сэргийлэх арга хэмжээний тухай” сургалт, сурталчилгаа төсөл гүйцэтгэв.

watermark

2016 – 2017

“Оюу Толгой” ХХК-н санхүүжилтээр Дархан, Даланзадгад, Дорнод аймгуудын Политехникийн коллежид Австралийн Сертификат III хөтөлбөртэй дүйцсан Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, Дорнодын коллежид OHSAS 18001:2007 олон улсын стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэв.

logo-6

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ? ТИЙМ