ХАБЭА-н Менежер бэлтгэх 51 дэх ээлжийн сургалтын бүртгэл эхэллээ. /2018.08.20-08.24/

  • 07/19/2018

    Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Энэхүү хөтөлбөр нь байгууллагын ХАБЭА-н чиг үүргийг удирдан зохион байгуулах, нэгтгэх асуудлыг хариуцсан байгууллагын болон тухайн объектын аюулгүй байдлын менежер, захирлуудад зориулагдсан. Гол зорилго нь дэлхийн түвшинд хүрсэн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.

    Сургалт: 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-ний хооронд ажлын 5  өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.

    Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.

    Сургалтын бүртгэлийг 08 сарын 20-ныг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.

    Холбоо барих утас: 89953838 – 89963838 – 89973838– 76113838

    Мөн суралцагч “Тэнгис” кино театрын ард, Баянбүрд өгсөх замд байрлах “Баянбогд плаза” -ын зүүн талд “БҮТИ тауэр” /16 давхар, 34-р байр/-ын 92 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

    Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.

    Сургалтын төлбөр 450 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

    СУРГАЛТАНД ОНЛАЙНААР

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *