ХАБЭА-н Менежер бэлтгэх 57 дахь ээлжийн сургалтын бүртгэл эхэллээ. /2019.05.06-10/

  • 04/29/2019

    Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Энэхүү хөтөлбөр нь байгууллагын ХАБЭА-н чиг үүргийг удирдан зохион байгуулах, нэгтгэх асуудлыг хариуцсан байгууллагын болон тухайн объектын аюулгүй байдлын менежер, захирлуудад зориулагдсан. Гол зорилго нь дэлхийн түвшинд хүрсэн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.

    Сургалт: 2019 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ны хооронд ажлын 5  өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.

    Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.

    Сургалтын бүртгэлийг 10 сарын 29-нийг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.

    Холбоо барих утас: 89953838 – 89963838 – 89973838– 70113838

    Мөн суралцагч Хан-Уул дүүргийн Зайсан тойруугийн гудамж 29/1а блок 2 давхар 3 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

    Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.

    Сургалтын төлбөр 450 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

    СУРГАЛТАНД ОНЛАЙНААР

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *