ХАБЭА-н менежментийн OHSAS18001 стандартын загвар баримт бичигтэй, баримт бичгийн боловсруулалтын сургалт явагдана /6 сарын 17-18 нд явагдана/

  • 10/10/2017

     

    Сургалтын зорилго:

    Энэхүү сургалт нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын ХАБЭА-н холбогдолтой байгууллагын бодлого, журам, заавар, зааварчилгыг боловсруулахад тулгардаг хүндрэлийг шийдвэрлэхэд туслах зорилготой.

    Сургалтын агуулга:

    Суралцагчид тус сургалтанд хамрагдснаар Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж болон ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартын шаардлагын дагуу байгууллагынхаа хэрэгцээнд нийцсэн ХАБЭА-н баримт бичгийг хэрхэн бүрдүүлж, боловсруулах талаар мэдлэг, ур чадвар эзэмшиж төгсөнө.

    1.      ХАБЭА-н баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага

    • Байгууллагын ХАБЭА-н удирдлагын тогтолцоо
    • МУ-ын ХАБЭА-н хууль, тогтоомжоор шаардагддаг баримт бичгүүд
    • OHSAS18001:2007 олон улсын стандартаар шаардагддаг баримт бичгүүд
    2.      ХАБЭА-н баримт бичгийн боловсруулалт
    • Баримт бичгийн пирамид тогтолцоо, уялдаа
    • Баримт бичгийг боловсруулах үйл явцын хандлага
    • Баримт бичгийг боловсруулахад ажлын аюулын шинжилгээг ашиглах нь

    3.      ХАБЭА-н баримт бичиг, бүртгэлийн хяналтын тогтолцоо

    • Байгууллага дахь ХАБЭА-н баримт бичгийн хяналт
    • Байгууллага дахь ХАБЭА-н бүртгэлийн хяналт


    Сургалт үргэлжилэх хугацаа:

    6 сарын 17-18-нд 2 өдөр, үдээс хойш 14:00-18:30 /нийт 12 цаг/
    Сургалтын материал:
    • Суралцагч бүрт сургалтын гарын авлага олгоно
    • Түүнчлэн сургалтын төгсгөлд суралцагчдад ХАБЭА-н ажлыг зохион байгуулахад чухал шаардлагатай журам, зааварчилга, бүртгэлийн загваруудыг олгоно.
    Сургалтын төлбөр:

    250000 төг

    Оролцогчдын тоо хязгаартай.

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *