ХАБЭА-н Супервайзор бэлтгэх 12 дахь ээлжийн сургалтын бүртгэл эхэллээ. /2018.04.02-04.06/

  • 03/20/2018

    Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Энэхүү цуврал хөтөлбөрийн хүрээнд “Нэгж хэсгийн ахлах, удирдах ажилтан, супервайзор”-уудад ХАБЭА-н мэдлэг олгож, мэргэшүүлэх /OSH-Supervisor/ 12 дахь  ээлжийн сургалт 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 06-ны хооронд ажлын 5  өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.

    Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.
    Сургалтын бүртгэлийг 04 сарын 02-ныг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.
    Холбоо барих утас: 89953838 – 89963838 – 89973838– 76113838
    Мөн суралцагч “Тэнгис” кино театрын ард, Баянбүрд өгсөх замд байрлах “Баянбогд плаза” -ын зүүн талд “БҮТИ тауэр” /16 давхар, 34-р байр/-ын 92 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
    Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.

    Сургалтын төлбөр 400 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

     

     

     

     

    СУРГАЛТАНД ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *