ХАБЭА-н Ажилтан бэлтгэх 99 дэхь ээлжийн сургалт /2019.08.19-23/

  • 08/08/2019

    Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Энэхүү хөтөлбөр нь ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад зориулагдсан болно. Гол зорилго нь үр дүнтэй аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.

    Сургалт: 2019 оны 08 дугаар сарын 19нөөс 23-ны хооронд ажлын 5  өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.

    Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.

    Сургалтын бүртгэлийг 08 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.

    Холбоо барих утас: 89953838 – 89963838 – 89973838– 80663838-76113838

    Мөн суралцагч Зайсан тойруугийн гудамж, KFC-н зүүн талын “Сайн резиденс” хотхон 29/1А блок  2 давхар 3 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

    Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.

    Сургалтын төлбөр 420 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

    СУРГАЛТАНД ОНЛАЙНААР

    Сэтгэгдэл(0)

    Leave a comment

    Required fields are marked *