Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ хуулийн болон стандартын шаардлагуудыг хангах ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд тулгамддаг томоохон асуудлын нэг нь ХАБЭА-н дотоод журам, дүрэм, заавар, зааварчилгаа зэрэг холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, бүрдүүлэх ажил байдаг билээ.

 

Тиймээс бид аж ахуйн нэгж байгууллагуудад энэхүү бэрхшээлээ даван туулахад нь туслах зорилгоор шаардлагатай бодлого, гарын авлага, үйл явцууд, тэдгээрийн баримтжуулсан журмууд, төрөл бүрийн ажлын зааврууд болон холбогдох маягт, бүртгэлүүдийг боловсруулах ажилд нь сургалт, зөвлөгөө өгч, боловсруулах ажлыг нь мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бөгөөд шаардлагатай тохиолдолд бид баримт бичгийн хэрэгжүүлэлтийн явцад хяналт тавьж, зөвлөгөө өгдөг.
Та энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол онлайнаар болон 88110905, 99015872 дугаарын утсаар холбоо барина уу.
Баярлалаа
Зураг. Компаниудын ХАБЭА-н удирдлагын тогтолцоонд шаардагдах баримт бичгүүдийн түвшин ба төрөл

Leave a Reply

Your email address will not be published.