“Draper Capital Mongolia” компанид ХАБЭА-н Инженер ажилд авна.
ХАБЭА-н Инженер ажилд авна:
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;
- Компанийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн хортой болон аюултай хүчин зүйлийн нөлөөллийг багасгах;
- Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх;
- Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны чиглэлээр явагдах сургалтын хөтөлбөр батлах, сургалт зохион байгуулах, ажилчдыг сургалтанд хамруулах;
- Удирдлагаас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэх, нарядын дагуу ажиллах;
- Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөж, хэрэглэж ажиллах;
- Эрүүл, аюулгүй ажлын байрны соёлыг бий болгоход туслах;
- Уурхайн аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг хийх, аливаа гарч болзошгүй осол аваарыг шалгах, арилгах, шалтгааныг тодорхойлох, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах,
- Галаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, галын хор зэргийг тогтмол шалгаж, тэмдэглэгээ хийх,
- Уурхайн орчмын аюулгүй ажиллагааг хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хяналт тавих,
Ажлын байранд тавигдах шаардлага:
- ХАБЭА-н чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Далд уурхайн ХАБ-ын инженерээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай /мөн 28/14-өөр ажиллах туршлагатай/;
- Удирдан зохион байгуулах, хянах, шийдвэр гаргах, харилцааны өндөр чадвартай байх;
- Мэргэжлийн сургалтуудад хамрагдсан гэрчилгээтэй байх;
- Хөдөө орон нутагт ростероор ажиллах боломжтой байх;
Холбоо барих утас: 976-11-320389
Leave a Reply