Зөвлөхүүдэд зориулсан ISO20700 стандартын танилцуулах сургалтанд оролцлоо.

ISO (Олон улсын стандартын байгууллага)-аас 2017 онд #ISO20700:2017 Менежментийн зөвлөх үйлчилгээний заавар стандартыг боловсруулан гаргасан юм. Энэхүү стандарт нь зөвлөх үйлчилгээний төслүүдийг илүү үр дүнд хүргэхийн тулд менежментийн зөвлөх байгууллага болон харилцагч хоорондын ойлголцол болон ил тод байдлыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдөр #MMCI (Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт) -ээс зөвлөхүүдэд зориулж энэхүү стандартын талаарх танилцуулах сургалтыг гадаад багштай хамтран зохион байгуулсан бөгөөд манай байгууллагын гүйцэтгэх захирал болон зөвлөхүүд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published.