Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас эрхлэн гаргасан Жижиг, Дунд Байгууллагуудад зориулсан эрсдлийн үнэлгээ ба менежментийн ном Монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгээс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын эрхлэн гаргасан Жижиг, Дунд Байгууллагуудад зориулсан эрсдлийн үнэлгээ ба менежментийн номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол хэлнээ хөрвүүлэн, хэвлүүллээ.

Номны нэг дүгээр бүлэгт жижиг, дунд байгууллагуудад эрсдлийн үнэлгээ хийх болон эрсдлийн менежмент хийх талаарх алхам алхмаар тайлбарласан заавар багтсан бол, хоёр дугаар бүлэгт насанд хүрэгчдэд, оролцооны аргад тулгуурлан, эрсдлийн үнэлгээний сургалтыг хэрхэн орох талаарх арга зүйн зааврыг багтаасан болно. Анх удаа буюу жижиг, дунд байгууллагадаа эрсдлийн үнэлгээ хийх гэж буй та бүхэн манай оффистой холбогдож, номоо худалдан аваарай.

Танд амжилт хүсч, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөөх үйлс тань бүтэмжтэй байхыг хүсье.

 

 

*** ОШМИ хамт олон ***

Leave a Reply

Your email address will not be published.