“ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх 105 дахь ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. /2020.01.13-17/

2020  оны 1 дүгээр сарын 13-наас 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд “ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх 105 дахь ээлжийн сургалт  амжилттай зохион байгуулагдаж төгсөлтөө хийлээ.

Сургалтанд  Спорт бэлтгэлийн төв ТӨҮГ, Ай Си Ай Си ХХК, Арвис Системс ХХК, Мира ХХК-ийн Захирал, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, хөтөч орчуулагч, Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн болон хувиараа суралцагсад хамрагдаж төгслөө.

Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published.