Алтайн зам ХК

  • Төсөл 5:      “Алтайн зам” ХК-д OHSAS 18001:2007, ISO 9001:2008 олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2012 оны 01 сарын 09.
    Дууссан огноо:      2014 оны 01 сарын 09. (Захиалагчийн хүсэлтээр төслийн сайжруулалтын зөвлөгөөг үргэлжлүүлэн авч байгаа)
    Үргэлжилсэн хугацаа:      12 сар
    Захиалагч:      “Алтайн зам” ХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      400 ажилтан. Дээд удирдлага, дунд түвшний удирдах ажилтнууд, нийт ажилтнууд оролцсон. Стандартыг хэрэгжүүлэх баг болон Дотоод аудитын газар, үүнд Чанарын удирдлагын төлөөлөгч, ХАБЭА-н удирдлагын төлөөлөгч нар, нь гол үүрэг гүйцэтгэж ажилласан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      Чанар, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу, 2 стандартыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлсэн. Төсөлд Улаанбаатар хот дахь төв оффис болон хот, орон нутгуудад байрлах төслийн нэгжүүд, үндсэн болон түр ажилтнууд бүгд хамрагдсан. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах сургалт, стандартын шаардлагуудын сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, оффисын болон төслүүдийн ажлын байрны эрсдлийн үнэлгээ, тогтмол болон хуваарьт ажлын байран дээрх сургалтууд, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орж тэнцсэнээр Олон улсын OHSAS 18001, ISO 9001 стандартуудын гэрчилгээг гардан авсан.