Бамбай секьюрити сервис

  • Төсөл 4:      “Бамбай Секьюрити Сервис” ХХК-д OHSAS 18001:2007, ISO 9001:2008, ISO 14001:2004 олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2011 оны 10 сарын 01.
    Дууссан огноо:      2012 оны 10 сарын 01. (Захиалагчийн хүсэлтээр төслийн сайжруулалтын зөвлөгөөг үргэлжлүүлэн авч байгаа)
    Үргэлжилсэн хугацаа:      12 сар
    Захиалагч:      “Бамбай Секьюрити Сервис” ХХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      800 ажилтан. Дээд удирдлага, дунд түвшний удирдах ажилтнууд, нийт ажилтнууд оролцсон. Стандартыг хэрэгжүүлэх баг болон Чанарын удирдлагын төлөөлөгч, ХАБЭА, Байгаль орчны удирдлагын төлөөлөгч нь гол үүрэг гүйцэтгэж ажилласан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      Чанар, Байгаль орчин, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу, 3 стандартыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлсэн. Төсөлд Улаанбаатар хот дахь төв оффис болон хот, орон нутгуудад байрлах төслийн нэгжүүд, үндсэн болон түр ажилтнууд бүгд хамрагдсан. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах болон шаардлагуудын тухай сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, оффисын болон төслүүдийн ажлын байрны эрсдлийн үнэлгээ, тогтмол болон хуваарьт ажлын байран дээрх сургалтууд, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орж тэнцсэнээр Олон улсын OHSAS 18001, ISO 9001, ISO 14001 стандартуудын гэрчилгээг гардан авсан.