БҮТИ ХХК

  • Төсөл 2:      “БҮТИ” ХХК-д ХАБЭА (OHSAS18001:2007)-н болон Чанар (ISO9001:2008)-ын удирдлагын тогтолцоог нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2013 оны 01 сарын 14
    Дууссан огноо:      2014 оны 01 сарын 14 (Захиалагчийн хүсэлтээр гэрээг жил бүр сунган, тогтолцооны сайжруулалтын зөвлөгөө өгч ажиллаж байна)
    Үргэлжилсэн хугацаа:      12 сар
    Захиалагч:      “Бүти” ХХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      700 ажилтан. Дээд удирдлага, дунд түвшний удирдах ажилтнууд, нийт ажилтнууд оролцож байгаа. Стандартыг хэрэгжүүлэх баг болон Чанарын удирдлагын төлөөлөгч, ХАБЭА-н удирдлагын төлөөлөгч нь гол үүрэг гүйцэтгэж байгаа.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      Чанарын болон ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу, 2 стандартыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлж байгаа. Төсөлд Улаанбаатар хот дахь төв оффис болон хот, орон нутгуудад байрлах төслийн нэгжүүд, үндсэн болон түр ажилтнууд бүгд хамрагддаг. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах болон шаардлагуудын тухай сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, оффисын болон төслүүдийн ажлын байрны эрсдлийн үнэлгээ, тогтмол болон хуваарьт сургалтууд, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.