Говь Инфрастракчер Партнерс ХХК

  • Төсөл 11:      “Говь Инфрастракчер Партнерс” ХХК-д OHSAS 18001:2007, ISO 9001:2015 олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2016 оны 03 сарын 08.
    Дууссан огноо:      2016 оны 12 сарын 05.
    Үргэлжилсэн хугацаа:      10 сар
    Захиалагч:      “Говь Инфрастракчер Партнерс” ХХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      120 ажилтан. Төсөлд Улаанбаатар хотод байрлах Оффис болон Улаанбаатар зочид буудлын газар доорх зогсоол барих барилгын төслийн үйл ажиллагаа хамрагдсан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      Чанар, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PAS99 аргачлалын дагуу 2 стандартыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлсэн. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах сургалт, стандартын шаардлагуудын сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, оффисын болон төслийн ажлын байрны эрсдлийн үнэлгээ, тогтмол болон хуваарьт ажлын байран дээрх сургалтууд, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орох бэлтгэлээ хангаад байна.