Оюу толгой

  • Төcөл 7: “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудад ХАБЭА-н хуулийн сургалт өгөх S-765 тэндэр
    Эхэлсэн огноо:      2013.12.12
    Дууссан огноо:      2014.12.12
    Үргэлжилсэн хугацаа:      1 жил /Оюу Толгой ХХК санхүүгийн хямралд орсон шалтгаанаар төслийн гүйцэтгэлийн ажил түр зогссон байгаа/
    Захиалагч:      “Оюу Толгой” ХХК
    Захиалагч байгууллагын ажиллагсдын тоо: 3500.
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      2014 оны 03 сарын 31-ний өдрийг дуусталх  хугацаанд манай хүрээлэнгийн нийт 7 багш Оюу Толгой компанийн Улаанбаатар дахь оффис болон Өмнөговь аймаг дахь Уурхайн сайт дээр ХАБЭА-н сургалтуудыг нийт 86 удаа явуулж, тус компанийн ажил олгогч, удирдах ажилтан, ажилтан нийлсэн нийт 466 хүнийг сургаад байна.
    Хамтрагч байгууллага:      Байхгүй
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      o   “Оюу Толгой” ХХК-ийн сургалтын тогтолцоо нь МУ-ын хууль, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, зөрүүг арилгах зөвлөгөө өгсөн.

    o   “Оюу Толгой” ХХК-ийн дотоодод хийгдэх дараах ХАБЭА-н хуулийн сургалтын хөтөлбөр, багшийн сургалтын материалуудыг монгол, англи хэл дээр боловсруулах ажилд мэргэжлийн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлсэн. Үүнд:

    §  Ажил олгогч, удирдах ажилтны сургалт

    §  Нийт ажилтны сургалт

    §  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт

    §  Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтны сургалт

    o   “Оюу Толгой” ХХК-ийн төв оффис, уурхайн сайт дээрх монгол, гадаад ажилтнуудад дээрх хөтөлбөрүүдийн дагуу сургалт хийж, ХАБЭА-н сургагч багш нарыг нь чадавхижүүлах зөвлөгөө өгсөн.

    o   Судалгаанаас үзэхэд, суралцагчдын 10 хувь нь 90 хувийн сэтгэл ханамжтай, 90 хувь нь 100 хувийн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.