Сүү ХК

  • Төсөл 10:      “Сүү” ХК-д OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2015 оны 08 сарын 17.
    Дууссан огноо:      2016 оны 08 сарын 30.
    Үргэлжилсэн хугацаа:      12 сар
    Захиалагч:      “Сүү” ХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      400 ажилтан. Төсөлд Улаанбаатар хотод байрлах Оффис болон үйлдвэрийн бүх үйл ажиллагаа хамрагдсан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Оролцооны” аргачлалын дагуу нэвтрүүлсэн. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах сургалт, стандартын шаардлагуудын сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, ажлын байрны эрсдлийн үнэлгээ, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орж OHSAS18001 стандартын баталгаажилтын гэрчилгээгээ аваад байна.