Тера Экспресс

  • Төсөл 8:      “Тера Экспресс” ХХК-д OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2016 оны 05 сарын 04.
    Дууссан огноо:      2017 оны 03 сарын 31.
    Үргэлжилсэн хугацаа:      11 сар
    Захиалагч:      “Тера Экспресс” ХХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      100 ажилтан. Төсөлд Улаанбаатар хотын төв дэх төв оффис болон Улаанбаатар хотоос 10 км-т байрлах Агуулах, Өмнөговь аймагт байрлах Оюу Толгой ХХК дээрх төслүүд бүгд хамрагдсан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Оролцооны” аргачлалын дагуу нэвтрүүлсэн. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах сургалт, стандартын шаардлагуудын сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, оффисын болон төслүүдийн ажлын байрны эрсдлийн үнэлгээ, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орох бэлтгэлээ хангаад байна.