Шивээ Овоо ХК

  • Төсөл 12:      “Шивээ-Овоо” ХК-д OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэх төсөл.
    Эхэлсэн огноо:      2015 оны 06 сарын 15.
    Дууссан огноо:      2016 оны 05 сарын 30.
    Үргэлжилсэн хугацаа:      12 сар
    Захиалагч:      “Шивээ-Овоо” ХК
    Төслийн хамрах хүрээ, оролцогчдын тоо:      1200 ажилтан. Төсөлд Говьсүмбэр аймагт байрлах Шивээ-Овоо уурхайн бүх үйл ажиллагаа хамрагдсан.
    Нийлүүлсэн үйлчилгээний тодорхойлолт:      ХАБЭА-н удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Оролцооны” аргачлалын дагуу нэвтрүүлсэн. Төслийн хамрах хүрээнд, олон улсын стандартын танилцуулах сургалт, стандартын шаардлагуудын сургалт, аудиторуудыг бэлтгэх сургалт, баримт бичгийн боловсруулалтын сургалт зөвлөгөө, төлөвлөгөөт дотоод аудитууд, ажлын байрны эрсдлийн үнэлгээ, төслийн сайжруулалтын сургалт зөвлөгөөнүүд багтсан.

    Зөвлөх үйлчилгээний үр дүнд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын аудитын байгууллагын хөндлөнгийн аудитад орох бэлтгэлээ хангаад байна.