Танилцуулга татах
|
Монгол
|
English
 
Хайлт
 
НүүрХАБЭА-н СургалтОлон улсын сургалт (OSHA)4 өдөр - ХАБЭА-н Сургагчийн хөтөлбөр
 

“ХАБЭА-Н СУРГАГЧ”-ИЙН ХӨТӨЛБӨР

 

Хөтөлбөрийн тойм:

Хөтөлбөрийн нэр:
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн хүрээнд заагдах курс хичээлүүд:
Гарын авлага, Сертификат:
 

 

“ХАБЭА-н Сургагч”-ын хөтөлбөр

(OSH Trainer program)

Хөтөлбөр татах
MN/ EN
 

"Сургагчийг сургах" хөтөлбөр нь ХАБЭА-н сургалтыг ажилтнууддаа зориулан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг суралцагсдад олгоно. Хөтөлбөрийн төгсгөлд суралцагсад сургалтын хөтөлбөрийн шаардлага, сайжруулалт, танилцуулга хичээл /presentation/ болон ХАБЭА-н бусад олон төрлийн мэдлэгийг эзэмшинэ.

Курс OSHA700
Курс OSHA703
Курс OSHA704
Курс OSHA706
Курс OSHA711
Курс OSHA721
Курс OSHA723

ХАБЭА-н Сургагчийн Хөтөлбөрийн сертификат-1ш

 

Гарын авлага-7ш

Үргэлжлэх хугацаа:
Хичээллэх цаг:
Төлбөр:
Бүртгэл, лавлагаа:
4 өдөр, 24 цаг
өглөө: 09:00-13:30
( Өдөрт 6 цаг )
480 000 төг

Дансны дугаар: Голомт банк 1105058738

7611-3838
8995-3838
8997-3838

Хаяг: “Бүти тауэр”-92   тоот, 15141, 5-р хороо, Чингэлтэй дүүрэг

(“Тэнгис” кино театрын ард, Бөмбөгөрөөс Баянбүрд явах замд "Баянбогд плаза"-н зүүн талд байрлалтай)

 
 

Хөтөлбөрийн зорилго:

"Сургагчийг сургах" хөтөлбөр нь ХАБЭА-н сургалтыг ажилтнууддаа зориулан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг суралцагсдад олгоно. Хөтөлбөрийн төгсгөлд суралцагсад сургалтын хөтөлбөрийн шаардлага, сайжруулалт, танилцуулга хичээл /presentation/ болон ХАБЭА-н бусад олон төрлийн мэдлэгийг эзэмшинэ.

Суралцагч "ХАБЭА-н Сургагч" стандарт хөтөлбөрөөр нийт 7 курс хичээл судлах ба стандарт хөтөлбөрүүд дээр сургагч байгууллагын зүгээс холбогдох сэдвийн хүрээнд Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартуудын хичээлүүдийг нэмж орно. Ингэснээр суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

 

Үргэлжилэх хугацаа:

4 өдөр, үдээс өмнө 09:00 - 13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн нэг цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

 

Сургалт зохион байгуулах арга ба сертификат:

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад "ХАБЭА-н Сургагч”-ийн хөтөлбөрийн сертификатыг олгоно. Сертификатууд АНУ-аас шуудангаар ирнэ. 

 

Сургалтын ном, гарын авлага:

Суралцагсдыг "ХАБЭА-н Сургагч" бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана.Түүнчлэн энэхүү сургалт нь ХАБЭА-н сургалтанд зориулж тусгайлан бэлтгэсэн ХАБЭА-н үзүүлэн таниулах материал, багаж хэрэгсэл бүхий стандарт сургалтын танхимд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. 

 

Анги дүүргэлт ба сургалтын төлбөр:

Нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой.Сургалтын төлбөр 480 мянган төгрөг байна. Суралцагч сургалтын төлбөрөө сургалт эхлэхээс өмнө Голомт банкин дахь МХААЭАМХ ТББ-н 1105058738 тоот дансанд шилжүүлсэн байна. Төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

 

Сургалтын бүртгэл ба суралцагсдын бүрдүүлэх материал:

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина.

Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

 

Сургалтын хөтөлбөр, курс хичээлүүд:

 
ӨДӨР СТАНДАРТ КУРСУУДЫН НЭР АКАДЕМИК ЦАГ
1 дэх өдөр Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга 5 цаг
Модуль 1: Дээд шатны удирдлагын үүрэг амлалт
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Бие даах цаг 1 цаг
2 дахь өдөр Курс OSHA 703: ХАБЭА-н сургалтын танилцуулга 2 цаг
Модуль 1: Ерөнхий зураглал
Модуль 2: ХАБЭА-н сургалтын хүчин зүйл
Модуль 3: Сургалтын хөтөлбөрийг боловсруулах
Модуль 4: Сургагчийн үүрэг хариуцлага
Модуль 5: Сургалтын үнэлгээ
Модуль 6: Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ
Модуль 7: Үнэлгээний таван түвшин
Модуль 8: Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт
Курс OSHA711: Эргономикийн танилцуулга 3 цаг
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь
Модуль 2: Ажилтан ба эргономикийн эрсдэл
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлүүдийг хянах
Бие даах цаг 1 цаг
3 дахь өдөр Курс OSHA704: Аюулын шинжилгээ ба хяналт 2 цаг
Модуль 1: Суурь үзэл баримтлал
Модуль 2: Аюулын ангилал
Модуль 3: Аюулыг илэрүүлэх нь
Модуль 4: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 5: Аюулыг хянах нь
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх
Модуль 7: Үр дүнтэй санал зөвлөмжүүд
Курс OSHA706: Ажлын аюулыг шинжлэх нь 3 цаг
Модуль 1: Ажлын аюулын шинжилгээ хийхэд бэлтгэх нь
Модуль 2: Үе шатуудын жагсаалт гаргах нь
Модуль 3: Аюулыг тодорхойлох нь
Модуль 4: Урьдчилан сэргийлэх хэмжилтүүдийг боловсруулах нь
Модуль 5: Аюулгүй ажлын журмуудыг бичих нь
Модуль 6: Ажлын аюулын шинжилгээний үйл явцыг сайжруулах нь
Бие даах цаг 1 цаг
4 дэх өдөр Курс OSHA721: ХАБЭА-н сургалтыг бий болгох нь 3 цаг
Модуль 1: Сургалт нь хариулт мөн үү?
Модуль 2: Сургалтын хэрэгцээ
Модуль 3: Зорилго ба зорилтууд
Модуль 4: Сурах үйл ажиллагаа
Модуль 5: Сургалтын баримт бичиг
Курс OSHA723: ХАБЭА-н сургалт явуулах 2 цаг
Модуль 1: Бэлэн болох
Модуль 2: Хэрэгслүүдээ бэлтгэх
Модуль 3: Сургалт явуулах
Модуль 4: Асуух
Бие даах цаг 1 цаг
  НИЙТ ЦАГ 24 ЦАГ

 

 
 
 
 
 
Copyright 2014 © OSHMI, Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Web by OOPS Бидэнтэй нэгдээрэй: