Стратегийн нийцлийн төлөвлөлт нэртэй семинарыг ОУХБ-тай хамтран МХЕГ-ын байцаагч нарт зориулан амжилттайгаар зохион байгууллаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас МХЕГ-ын хөдөлмөрийн байцаагч нарт зориулан 2021 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулсан “Стратегийн нийцлийн төлөвлөлт” семинарт ОШМИ Групп ХХК-ийн зөвлөн туслах баг хамтран оролцлоо. Семинарт Нийслэл болон 13 аймгаас ирсэн 35 хөдөлмөрийн байцаагч нар хамрагдсан бөгөөд хөдөлмөрийн хяналтыг хэрхэн оновтой зохион байгуулах талаар семинарын үеэр ОУХБ-аас “ Strategic Compliance Plan” аргачлалыг танилцуулсан болно. Семинарын зорилго нь Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй 1.2 сая хүний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцан ажиллаж буй МХЕГ-ын хөдөлмөрийн байцаагч нарын чадавхийг сайжруулах, хязгаарлагдмал нөөцөөр хуулийн нийцлийг хэрхэн үр дүнтэйгээр сайжруулах, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг илүү үр дүнтэй, хүртээмжтэй төлөвлөх үүднээс тусгайлан танилцуулсан аргачлалыг ашигласан болно.

ОУХБ-ын танилцуулсан “Стратегийн нийцлийн төлөвлөлт” аргачлалыг МХЕГ-ын хамт олон амжилттайгаар үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэг итгэлтэй байна. ОУХБ болон МХЕГ-ын хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье.