ХАБЭА-н Ажилтан бэлтгэх 57 дахь ээлжийн сургалт амжилттай явагдлаа. /2016 оны 05 сарын 09-нөөс 05 сарын 13/

2016 оны 05-р сарын 09-нөөс 05 сарын 13-ны өдрүүдэд ХАБЭА-н Ажилтны сургалт амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.

Сургалтанд Ачит Ихт ХХК, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хүч сервис ХХК, Дархан ДЦС ТӨХК, Шигнэ түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ, Скай Нэтворкс ХХК, Sound of Mongolia LLC зэрэг байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд  болон хувиараа суралцагсад  10 хүн хамрагдаж төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
*** OSHMI-н хамт олноос… ***

Leave a Reply

Your email address will not be published.